БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НАМЫН ХОРОО ШИЛДГИЙН ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

2020-03-10  

Энэ жил Монгол Ардын Намын түүхт 99 жилийн ой тохиож байна. Монгол Ардын нам жил бүрийн “Эх орончдын баярын өдөр”-ийг тохиолдуулан аймаг, нийслэлийн намын байгууллагуудынхаа үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай.

Энэ жилийн шилдгийн шилдэг намын байгууллагаар Баянгол дүүргийн намын хороо шалгарлаа.  

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр шилдгээр шалгарсан Баянгол дүүргийн намын хорооны хамт олныг хүлээн авч, тус намын хорооны дарга Ж.Ганбаатар, дэд дарга Б.Сэмжидмаа нарт шилжин явах цом, батламж, мөнгөн шагналыг гардуулсан юм.

Баянгол дүүргийн намын хороо шилдгийн шилдэг намын байгууллагаар шалгарсан нь дүүргийн намын хороод дундаа анхдагч нь болж байгааг Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ үеэр онцлов. Мөн Ж.Ганбаатар даргаар ахлуулсан Баянгол дүүргийн намын хороо, тэргүүлэгчид, намын хорооны гишүүдэд намын дарга, гишүүд дэмжигчдийн нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүссэн юм.

Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хороо МАН-ын XXVIII Их хурлаар шинэчлэн баталсан намын дүрмийн дагуу намын анхан шатны байгууллагын шинэчилсэн бүтцийг манлайлан зохион байгуулж, 23 үүртэй байсныг 23 хорооны намын хороо, 106 үүртэй болгон өргөтгөсөн. Мөн намын гишүүдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан нь шилдгийн шилдгээр шалгарах гол үзүүлэлт болсон байна. Өнгөрсөн онд үйл ажиллагаагаа өргөтгөж, гишүүд дэмжигчидтэйгээ илүү ойр ажиллах үүднээс Баянгол дүүрэг намын хорооны II байраа ашиглалтад оруулсан.

Түүнчлэн Монгол Ардын Намын “Цахим нам” болох зорилтын хүрээнд Баянгол дүүргийн намын хороо намын гишүүдийн бүртгэлээ 100 хувь цахим болгож бүртгэлжүүлсэн байна.

Баянгол дүүргийн намын хороо нь өнгөрсөн онд бодлогын томоохон ажлуудыг бусад аймаг, дүүргийн намын хороодыг манлайлан амжилттай биелүүлснээс гадна залуучууд эмэгтэйчүүд, оюутнуудад чиглэсэн олон шинэлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 6 САРААР ЧӨЛӨӨЛСӨН ШИЙДВЭР ЗӨВ ҮҮ?