АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2020-03-09  

2020.03-07,08-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 486 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 327-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтсэнээс 3 хүүхэд гэмтэж, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-5
  •  Онхолдох хэлбэрээр -2 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

           2020.03.07-ны өдрийн 15 цаг 30 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг “Зүүн балган” гэх газар шороон замд Dayun маркийн улсын дугааргүй Х жолоочтой мотоцикл онхолдож, жолооч Х /60настай.эрэгтэй/-н амь нас хохирсон хэрэг,

             2020.03.07-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Цав хангай” гэх газар асфальтан замд Toyota LandCruiser-200 маркийн С жолоочтой автомашин онхолдож, зорчигч Ө /46настай.эмэгтэй/-н амь нас хохирч, 53настай.эрэгтэй А, 70настай.эмэгтэй Ц, 47настай.эмэгтэй Н, 8настай.эмэгтэй С, жолооч 44настай.эрэгтэй С нарын 5 хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 7 зөрчил бүртгэгдсэн байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 59,6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 61,4 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 71,4 хувиар, хүний амь нас хохирсон осол 2 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?