“УЛААНБААТАРТ ҮЙЛДВЭРЛЭВ-2017” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД 230 ААН ОРОЛЦОНО

2017-11-06  

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ хамтран “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааг энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна. Энэ талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын мэргэжилтэн С.Золбаяр “Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Дэмбэрэл “Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцох иргэд, ААН-үүдийг бүртгэх ажил бүрэн дууссан. Үзэсгэлэн худалдаанд оёдлын чиглэлийн 64, ноос ноолуурын чиглэлийн 32, хүнсний чиглэлийн 31, арьс ширний 35, бэлэг дурсгал 3, гар урлал 15, гоо сайхны 6, эсгий урлалын 12, гутал үйлдвэрлэлийн 6, гоёл чимэглэлийн 8, үслэг эдлэлийн 2 нийтдээ 230 аж ахуйн нэгж, иргэд бүртгүүлээд байна” хэмээв.

Үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулснаар үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэх, хамтран ажиллах түнш байгууллагууд, захиалагчидтай холбоо тонтоох олон давуу талууд бий болох юм. Үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд 11:00-20:00 цаг хүртэл явагдах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?