ЭНЭ ОНД 1700 ОРЧИМ ТОНН БОДИС, 3000 ОРЧИМ ТОНН ДАВС НӨӨЦЛӨӨД БАЙНА

2017-11-08  

Нийслэлийн Хот тохижилтын газар болон 9 дүүргийн ТҮК-ууд нийт 10.6 сая м.кв нийтийн эзэмшлийн зам талбайд цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний цаснаар нийслэл, дүүргүүдийн нийт 920 зам талбайн үйлчлэгч, иргэдийн бүлгийн 400 гаруй хүн, цас цэвэрлэгээний 30 гаруй машин механизм уртасгасан цагаар ажиллалаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс шуурхай үүрэг өгсний дагуу 2017 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр ЗАА-ны хэлтсүүд ЭТӨЧ-ний явган хүний зам цас мөсний цэвэрлэгээний ажилд хяналт тавьж, зам дагуух байгууллага, аж ахуйн нэгжүүдийг цэвэрлэгээний ажилд гарган, дүүргүүдээс нэгдсэн зохион байгуулалттайгаар дайчлан ажиллуулж байгаа иргэдийн бүлгийн цэвэрлэгээг газар дээр хяналт тавьж хийлгээд байна. 

Энэ онд 1700 орчим тонн бодис, 3000 орчим тонн давс нөөцлөөд байна. Энэ нь өнгөрсөн оны давс бодисын зарцуулалттай харьцуулахад бодис 50 хувиар, давс 2 дахин нэмэгдүүлж нөөцлөөд байгаа гэсэн үг юм. 2017 оны арваннэгдүгээр сарын 6-7-нд орсон цаснаар 225.4 тонн бодис, 115.6 тонн давс зарцуулаад байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?