ХОТЫН ДАРГА С.БАТБОЛД КАНАД УЛСЫН ЭЛЧИН САЙД ДЭВИД УИЛЛИАМ СПРУЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-11-13  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Канад улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрулыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал ах дүү хотуудын найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэх тэр дундаа уур амьсгалын хувьд газар нутаг байгаль цаг уурын нөхцлөөрөө ижил хотуудтай хамтран ажиллах талаар онцлон дурдагдсан юм.

Мөн Канад улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрул Улаанбаатар хотод тулгамдаад байгаа агаарын бохирдол, дэд бүтэц, шилжилт хөдөлгөөн зэрэг асуудлуудаар хотын даргатай санал бодлоо солилцож бүхий л талаар хамтран ажилахаа илэрхийллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?