УНГАРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-11-22  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Михай Галошфай тэргүүтэй албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Төсөл, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, Гадаад харилцааны яамны Европын газрын 1-р нарийн бичгийн дарга О.Ангар, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайдын комиссар Иштван Иоо болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.

Уулзалтын үеэр хоёр тал усны нөөцийн судалгаа, усны менежмент, төв цэвэрлэх байгууламж, ухаалаг хот хөтөлбөр болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ярилцаж, харилцан санал солилцсон юм.

“Манай хоёр улс уламжлалт найрамдалт харилцаатай. Бид энэ харилцаагаа эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх бодолтой байгаа. Унгарчуудад усны менежмент болоод цэвэрлэх байгууламжийн талаар арвин туршлага бий. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг бидний туршлага, манай мэргэжилтнүүдийн тусламжтайгаар шинэчлэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн бусад жижиг төсөл дээр хамтран ажиллах санал тавибал бидний зүгээс хэзээд бэлэн байх болно” хэмээн ноён Иштван Иоо уулзалтын үеэр ярилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн асуудал олон жил яригдсаны эцэст өнгөрсөн долоо хоногт шийдэгдсэн. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийхээр болоод байна. Манай цэвэрлэх байгууламжийн асуудал гурван хэсгээс бүрдэж байна. Нэгдүгээрт, шинээр барих. Хоёрдугаарт, одоо байгаа цэвэрлэх байгууламжийг засч шинэчлэх. Учир нь шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл хугацаанд хуучнаа шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлага бий. Гуравдугаарт, олон жил хуримтлагдан бий болсон лагийг хэрхэн боловсруулах, үнэргүйжүүлэх, талбайгаа хэрхэн чөлөөлөх вэ гэдэг асуудал байна” хэмээсэн юм.

Хотын дарга төвлөрсөн шугаманд холбогдоогүй газарт бие даасан цэвэр, бохирын шугам, жижиг цэвэрлэх байгууламж барих хэрэгтэй байгааг тодотгоод энэ тал дээр Унгарын тал хэрхэн хамтран ажиллах боломжтойг тодрууллаа.

“Цэвэрлэх жижиг байгууламжууд барих бүрэн боломжтой. Туршлага бидэнд бий. Элчин сайдын яамаараа дамжуулан судалгаа хийж, хамтран ажиллах тал дээр анхаарах болно” гэж Унгарын төлөөлөгчид хэллээ хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?