НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГА ТӨСВӨӨ ЯАГААД ӨРГӨН МЭДҮҮЛЭХГҮЙ БАЙНА ВЭ ?

2017-11-23  

Нийслэлийн удирдлагууд ажлаа хийж чадахаа больжээ. НИТХ дийлэнх олонхоо бүрдүүлсэн нэг намын хэт хагарлаас үүдэн 5 сар ирцээ бүрдүүлж чадахгүй , хуралдаан хойшилж байсны эцэст саяхан хуралдсан. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга мөн адил төрийн ажлыг цаг хугацаанд нь хийхгүй байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг энэ сарын 20-ны дотор НИТХ-д өргөн мэдүүлэх ёстой боловч өргөн мэдүүлээгүй байгаа юм байна. 

Нийслэлчүүдийн бүтэн жилийн амьдралыг шийдвэрлэх үнэ цэнэтэй бичиг баримт бол Нийслэлийн төсөв. Үүнд : НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид нь иргэдийнхээ нэрийн өмнөөс хяналт тавьж, саналаа оруулж ажиллах учиртай. Гэтэл төсвийн төслийг батлах цаг хугацаа тулаад байгаа ч хуралдааны дэгийн дагуу төсөл төлөөлөгчдийн гар дээр очоогүй байгаа нь хардлага төрүүлж байна.  

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?