НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ НЭМЭГДЖЭЭ

2017-11-28  

НИТХ ирэх оны төсвөө хэлэлцэж эхлээд байна. Нийслэлийн төсвийн нийт орлого 2018 онд 647.2 тэрбум төгрөг болж, өмнөх оныхтой харьцуулахад 108,9 тэрбумаас өсөн нэмэгджээ.

Гэхдээ НИТХ-аар баталсан Нийслэлийн эдийн засаг,нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлаас нийслэлийн төсөвт 30 хувь нь л багтсан байгааг МАН-ын зарим гишүүд хуралдааны үеэр илэрхийлж байлаа.

Уг нь төсөв хийх явцдаа Нийслэлийн засаг даргын тамгын газар иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, санал хүсэлт авчээ. 2018 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр санал асуулгын хуудсаар давхардсан тоогоор  мянга гаруй иргэн санал өгснөөс Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гэр хорооллын дахин төлөвлөлт, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, авто зам барих, нийтийн тээвэр гэх зэрэг 15 ажлыг голлон хийхийг санал болгожээ. Гэсэн хэдий ч нийслэлийн төсөвт эдгээр тулгамдсан асуудлыг нэгдсэн бодлоготойгоор шийдвэрлэх томоохон төсөл хөтөлбөр тусгаагүй байгаа юм байна. 

Харин нийслэлийн төсвийн орлогын 90.1 хувийг дан татварын орлого эзэлдэг болсон, тэр дундаа хүү торгуулийн орлого нэлээд жин дарж байгаа юм байна. Тэгэхээр нийслэл хот энэ жил хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх гэхээсээ илүүтэй улсын төсөв бүрдүүлэхийн тулд аж ахуйн нэгжээсээ татвар авах ажил голлон хийх бололтой.

 
 

 

Ц.БАТТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?