1691 ИРГЭН ГАЗРАА ӨМЧИЛЖЭЭ

2017-12-20  

Нийслэлийн иргэдэд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аян гурван сарын турш зургаан дүүргийн 53 хороонд амжилттай хэрэгжиж дууслаа.

Аяны хүрээнд нийт 5423 нэгж талбарыг газар дээр нь үзэж, зөрчил маргаангүй 1691 иргэний газар өмчлөх хүсэлтийг нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн бол 880 иргэний хүсэлт нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөлд хянагдаж байна.

Аянаар зөвхөн газар өмчлүүлээд зогсохгүй газрын зөрчил маргаан арилгах, кадастрын зургийн зөрүү арилгах, орц гарц гаргах зэрэг 220 нэгж талбарт газар зохион байгуулалтын ажил хийгдсэнээр иргэдийн  газраа өмчилж авах боломжийг бүрдүүлсэн юм.

Он гарсаар эхний найман сарын хугацаанд 2402 иргэний газар өмчлөх хүсэлтийг нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн бол аян хэрэгжсэн гурван сарын хугацаанд 2571 иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Энэ нь аян зохион байгуулснаар иргэдийн газраа өмчлөх идэвхийг сэргээсэн гэдгийг тоон үзүүлэлт харуулж байна.

Гурван сарын аян хэрэгжиж дууссан ч газар өмчлөлийн ажил хэвийн үргэлжилж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?