СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 3-Р ХЭЛТЭС ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

2018-02-06  

НИТХ-ын дарга С.Амарсайхан болон зарим төлөөлөгчид Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тэрээр цагдаагийн албан хаагчид, бие бүрэлдэхүүнийг ажил үүргээ гйүцэтгэхэд нь хамгийн чухал асуудлуудыг нэг бол ая тухтай ажлын байраар хангах, шаардлагатай техник хэрэгсэл, машин техникээр хангах асуудал юм. Энэ хэмжээгээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд оршин суух, амар тайван байдлыг хамгаалах асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэж байгаа гэж үзэж байна гэлээ. 

Барилгын ажил 2017 оны 6-р сараас эхэлсэн бол өнөөдөр бүрэн ашиглалтанд орж байна. СХД-ийн 3-р хэлтсийн хамт олон өмнө нь зориулалтын бус конторт буюу 28 хүний багтаамжтай байранд 142 албан хаагч ажилладаг байжээ. Тус хэлтэс нь дүүргийн арван хорооны нутаг дэвсгэрт 17 мянган өрхийн 70 орчим мянган иргэдийн ая тухтай аюулгүй байдлыг сахин хамгаалдаг. Дүүргийн хэмжээнд томоохон худалдааны төвүүд их учраас халаасны хулгайн гэмт хэрэг зонхилдог. Нэг өрөөнд 5-6 байцаагч сууж мэдүүлэг авдаг байсан бол одоо байцаагч бүр тусдаа өрөөтэй боллоо. Шинээр ашиглалтад орсон энэ байр хүүхэд болон хүчирхийлэлд өртсөн иргэдээс мэдүүлэг авах тусгай өрөөтэй. Энэ нь иргэдийн аюулгүй байдал болон хэргийн нууцлал алдагдахгүй байхад чухал нөлөөтэй ажээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?