ИРГЭДИЙН САНАЛААР ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

2018-03-27  

Иргэдийн ОЛОНХЫН САНАЛААР дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулна Arslan.mn

Зуны бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:

Нийслэлд  хийгдэх авто замын бүтээн байгуулалт, дэд бүтцийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл, засвар үйлчилгээний ажилтай холбоотойгоор тодорхой хэмжээгээр замын ачаалал нэмэгддэг. Тиймээс дөрөв дүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ийг хүртэл дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын үеэр замын түгжрэлийг бууруулах, дугаарын хязгаарлалтыг хэрхэн өөрчлөх талаар мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаанд үндэслэн хоёр хувилбараар иргэдээс санал авах талаар мэдээлэл хийж байна.
Нийслэлд энэ хавраас Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн дөрвөн замын гүүрэн гарц, Яармагийн гүүр, Налайх чиглэлийн 20,9км авто зам гээд томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас гадна 60-720 жилийн насжилттай дөчин мянгатын цэвэр усны шугамуудыг  Австралийн шинэ технологиар доторлох ажлууд хийгдэнэ. Эдгээр ажилтай  холбоотой  зарим замуудыг хэсэгчлэн хаах тул дугаарын хязгаарлалт хийх зайлшгүй шаардлагатай үүсч байгаа юм. Иймээс маргаашнаас эхлэн нийслэлийн иргэдээс НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn болон Замын цагдаагийн албаны www.traffic.police.gov.mn цахим хуудсуудаар дамжуулан санал авч эхэлнэ. Иргэдийн олонхийн саналаар дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулна. Хязгаарлалтын хувьд авто машины дугаарын тэгш сондгойгоос шалтгаалан 7 хоногт 2 удаа хөдөлгөөнд оруулахгүй байхаар төлөвлөсөн.  Даваа, Лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах, Мягмар, Пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах бол хэвлэл мэдээллийн болон нийтийн тээврийн тээврийн хэрэгслүүд хэвийн горимоор хөдөлгөөнд оролцоно. Баасан, Баямба, Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар зохицуулж байгаа юм. Энэ саналыг иргэд дэмжихгүй бол одоогийн зарчмаараа дугаарын хязгаарлалт түгжрэл дундаа үргэлжилнэ.
 Бид нийт 20 уулзварыг  хоёр түвшний огтолцол болгох зорилго тавин ажиллаж байна. Эхний ээлжинд  Зүүн дөрвөн зам, ЗЦГ-ын уулзвар, Яармагийн гүүрийн ажлууд эхэлж байна. Үлдсэн 18 уулзварыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра:

"Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 2.5 жил үргэлжлэх байсан ч бид хүн хүчийг нэмэгдүүлэн, 1.6 жилд багтаан дуусгахаар ТЭЗҮ-г боловсруулаад байна. Уг гүүрэн гарц ашиглалтад орсноор нарны замын хөдөлгөөн шууд нэвтэрч, төмөр замын хөдөлгөөн авто замын хөдөлгөөнийг зогсоохоо болино.  Зам хааж бүтээн байгуулалтын ажил хийх хугацаанд нарны замын урд байрлах хорооллууд руу долоон түр зам, гүүр барьж,  өргөтгөх бөгөөд үүнд 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай.  Тухайлбал, Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.4 км автозам барихад 393 сая төгрөг, Нийслэл хүрээ өргөн чөлөөг Удирдлагын академитай холбох 0.3 км автозам барихад 198.2 сая төгрөг шаардлагатай юм. Мөн Хүннүгийн гудамж-Саруул хотхон-Соёолж чиглэлд 0.3 км авто замыг хашлагажуулах, Автозамчдын гудамжийг 13 дугаар хороололтой холбох 0.14 у/м гүүр барихаар төлөвлөсөн. Уг гүүрэн гарцыг барьснаар Замын цагдаагийн албаны уулзварын хөдөлгөөний ачаалал болон осол аваарын тоо буурна хэмээн үзэж байна.”

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр

“Замын цагдаагийн уулзвараар цагт 2500-2800 буюу өдөртөө 20 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчдог. Улаанбаатар хотын өмнөд болон хойд хэсгийг холбосон төмөр замтай огтлолцдог томоохон уулзвар юм. Тиймээс дугаарын хязгаарлалт, зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлага тулгарч байна. Авто замын бүтээн байгуулалттай холбоотой автомашины дугаарын хязгаарлалтыг хийх 2 санал байгаа. Тухайлбал одоо хэрэгжиж байгаагаар долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалтад ордог байсан бол долоо хоногт 2 удаа хязгаарлагдахаар яригдаж байна. Бүтээн байгуулалтын үеэр даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийг амраах. Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй байх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Хоёрдугаар хувилбар нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах юм” гэлээ.

ЗЦА-ны Хөдөлгөөн зохицуулалтын албаны дарга хурандаа Б.Батболд

Улаанбаатар хотын гүүрэн байгууламж, бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор дугаарын хязгаарлалттай холбоотойгоор ЗЦА-аас  ачааны автомашинуудын хөдөлгөөнийг хязгаарлах чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр санал хүргүүлсэн. Нарны зам, Гандийн гудамж зэрэг замуудад ачааны машин ихээр явдаг учраас хөдөлгөөнийг  тодорхой хагацаанд өөрчлөх юм.  Иргэдийн зүгээс энэ  ажлыг дэмжвэл ЗЦА-аас бүрэн хяналт тавьж ажиллах болно.  Мөн хязгаарлалтай бүст тэмдэг, тэмдэглэгээг байршуулах өгөх арга хэмжээн авч ажиллаж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?