СЭТГҮҮЛЧ Н.МӨНХТӨР: САЙН ХҮНИЙ САНАА ЯВАН ЯВСААР БИЕЛДЭГ ЮМ БАЙНА

2016-05-04  

Манай сэтгүүлч нөхөд бас нийгэмд тустай сайн мэдээний талаар ярилцлаа. Телевизийн тухайн өдрийн мэдээллийн амин сүнс нь мэдээллийн хөтөлбөр, мэдээ байдаг. Мэдээ бичиж байж, мэдээ бичиж сурсныхаа дараа л бид өөрсдийгөө сэтгүүлч гэж хэлэх хэмжээнд хүрдэг. Тэр мэдээ сайн, сайхан, нийгэмд хэрэгтэй мэдээ байх учиртай. Өнөөгийн нийгмийн байдлыг харахад бараан мэдээллийг хүмүүс хүлээж авах нь нэлээд байна. Ийм цаг үед сайн мэдээ яах аргагүй үгүйлэгдэж байсан. Энэ үгүйлэгдэж байсан зүйлийг гаргаж ирж, нийгэмд түгээхээр 8 сарын хугацаатай аян эхэлж байгааг дэмжиж, идэвхтэй оролцохоо илэрхийлье. Зохион байгуулж, санаачилсан хүмүүст баярлалаа” гэв.

Мөн энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал С.Сувдаа болон Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн ажилтан Б.Баттогтох нар сэтгүүлчдэд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний мэнд хүргэж үг хэллээ . Б.Баттогтох “Нийгэмд сайн мэдээ түгээж ажиллахын тулд сэтгүүлч хүн өөрөө эрх чөлөөтэй байх ёстой гээд Францын зохиолч, сэтгүүлч Камюгийн “Өөрийнхөө ёс суртахууны харгислалаас ангижирсан хүнийг л эрх чөлөөтэй хүн гэнэ” гэсэн ишлэлээр жишээ авч, хэвлэлийн эрх чөлөө сэтгүүлч хүнд ус агаар мэт хэрэгтэй байгааг онцлон ярилаа. Харин орлогч захирал С.Сувдаа өөрөө сэтгүүлч мэргэжилтэйн хувьд сэтгүүлч хүний үүрэг хариуцлагын талаас илүү харж ярьсан. Тэрээр “Монголчуудын нийгмийн сэтгэлзүйг сайн зүйлд чиглүүлж, төлөвшүүлэх үүрэг манай хэвлэл мэдээллийнхэнд бий. Энэ үүргээ гүйцэтгэхэд нь “Эрдэнэт үйлдвэр” санаачилга гаргаж, МСНЭ-тэй хамтран энэ аяныг эхлүүлье гэж шийдсэн. Монголчууд маань сайн сайхан амьдрах хувьтай улс. Энэ сайхан амьдрал, сайн сайхан бүхэн рүү тэмүүлэх тэмүүллийг иргэн бүрт, хувь хүн бүрт бий болгох нь сэтгүүлчдийн нэг үүрэг. Нийгмийн сэтгэлзүй донсолгоотой байгаа энэ үед зөв мэдээ түгээх, эерэгээр төлөвшүүлэх үүргээ бид биелүүлж ажиллах нь чухал байгааг хэлье. Энэ сайн мэдээ түгээх аяныг хэрэгжүүлэхэд манай үйлдвэр тодорхой дэмжсэн бодлоготой оролцож бодитой хувь нэмэр оруулна. Монгол улсын сайн сайхан бүхэнд Эрдэнэт үйлдвэрийн оролцоо бий” гэлээ.

 

 

Б. ЭРДЭНЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:mundag 2016-05-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?