ӨНӨӨДӨР ИННОВАЦИЙН 2016 ОНЫ ШИНЭ ДҮР ТӨРХ ИНЖЕНЕРҮҮДИЙН ДУНДААС ТОДОРЧ 100 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНУУЛНА

2016-05-05  

Өнөөдөр Эрдэнэт хот шинжлэх ухаанаар бүрэн “амьсгалж” өнжинө. Учир нь энд Монгол улсын өнцөг булан бүрээс цугласан 1000 инженерийн зөвлөгөөн болж байгаа юм.

Үдээс хойш эхлэх энэ зөвлөгөөний үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас “Инноватор” цомыг олгох юм.

Жинхэнэ бүтээн байгуулагчид, инновацийг нэвтрүүлэгчдийг урамшуулах, инженерүүдийн оюун ухаан, шинэ санал санаачилгыг дэмжиж урамшуулах энэхүү цом, шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ерөнхий захирал Ц.Даваацэрэн анх санаачилсан бөгөөд өнгөрсөн жил инновацийн цомыг 30 сая төгрөг дагалдаж байсан бол энэ жил энэ урамшууллын хэмжээ 3 дахин өсч 100 сая төгрөг болжээ.

Оюуны өмчийг дээдэлж, оюуны өмчийн бодлогоо тодорхойлсон “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь Инновацийн сан бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ нь үйлдвэрийн зардалд огт нөлөөлөхгүйгээр инженерүүдийн ур ухаан, шинэ санал санаачилгыг нэвтрүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжөөр бий болж байгаа аж. Инженер техникийн ажилтнуудын шинэ санал санаачилга бүрээс хэмнэлт гарч байдаг бөгөөд тэдний бүтээмж, үр ашгийг хуримтлуулан инновацийг хөгжүүлэх, инженерүүдийг дэмжих, урамшуулах үйлсэд үүний тодорхой хувийг зориулж байгаа аж.

Өнөөдөр Эрдэнэт хотын Хангарьд ордонд 16 цагт эхлэх “Шинжлэх ухаан үйлдвэрлэлд” сэдэвт 1000 инженерийн зөвлөгөөнөөр шинэ санал санаачилгын үзэсгэлэн гарахаас гадна “Эрчим хүчний дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, хэмнэлт хийх”, “Автоматжуулалт ба мэдээллийн технологийн хөгжил”, “уул уурхайн техник технологийн дэвшил”, “Стандартын хандлага, уурхайн хаалтын нөхөн сэргээлт” зэрэг салбар хуралдаануудаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж 2016-2017 оны инновацийн ажлын төлөвлөгөөнд тусгах, бүтээмж инновацийн үйл ажиллагааны шилдгүүдийг урамшуулах зэрэг үйл ажиллагаа болно.

 

 

 

С.БААСАНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
saruul:surtei yum blh nde 2016-05-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?