БАЯНХОНГОРЧУУД 1000 ТӨГРӨГНИЙ ХАНДИВААР 150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРИЛАА

2016-08-17  

490 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 150 хүүхдийн багтаамжтай Мазаалай цэцэрлэгийн барилгыг Баянхонгор аймгийн Тавдугаар багт Гүнжит инженеринг компани барьж ашиглалтад оруулжээ. Тус цэцэрлэгийг Баянхонгор аймгийн нийт ард иргэд төдийгүй төрийн 32 байгууллагын ажилтан алба хаагч, аж ахуйн нэгжүүд, Төрийн бус, олон улсын байгууллага, УИХ-ын гишүүд, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн туслалцаа, хандив дэмжлэгээр барьсан байна.

“1000 төгрөгөөр” хандивын аяныг “Хонгорын үрс НҮ” ТББ-аас санаачлан 2014 онд зохион байгуулж эхэлсэн бөгөөд ийнхүү нээлтээ хийлээ. Цэцэрлэг ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын хувь Баянхонгор аймгийн хэмжээнд 90 гаруй хувьд хүрч байгаа юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ : БАЯНХОНГОР АЙМАГ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?