КИЗОМБАЧИД ХҮҮХДИЙН НОМЫН САНД НОМ ХАНДИВЛАЛАА

2016-10-14  

Кизомба бүжиг сонирхогч залуус “Кизомба Пэйшн” клубийнхээ 2 жилийн ойн хүрээнд “Хүүхдийн ертөнц бол ном” аянд зориулж ном хандивлалаа. Лхагва гараг бүр үдэшлэг зохиодог уг клубийн бүжигчин залуус энэхүү оюунлаг аянд нэгдэхдээ 2011 оноос хойш хэвлэгдсэн сурах бичиг болон гадаад хэл, уран зохиолын номуудыг цуглуулж Хүүхдийн Паркийн нууран дундах цамхагт нэгэн номтой үдшийг өнгөрүүллээ.

Залуус мөн өөрсдийн редакторласан, эхийг нь өөрсдөө бэлтгэсэн номуудаа ч бэлэглэсэн юм. Уг аяныг АНУ, Солонгос, Япон, Монгол гэсэн улсад хүүхдийн асрамжийн төвд номын сан байгуулж, хүүхдийн эмнэлгийн хүлээлгийн танхим болон эмнэлэг дотор номын өргөө өөрсдийн бололцоогоор байгуулах зорилготойгоор зохион байгуулж байгаа билээ.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Sanko:Тийм ээ бид бол Кизомбачид, бид ийм л оюунлаг мундаг залуусыг бэлтгэдэг баярлалаа танай сайтад 2016-10-14
Sanko:Тийм ээ бид бол Кизомбачид, бид ийм л оюунлаг мундаг залуусыг бэлтгэдэг баярлалаа танай сайтад 2016-10-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?