ТВИТТЕРЧ ЗАЛУУС САНААЧЛАН ХӨСҮТ-ИЙН ХОЁР ӨРӨӨГ ТОХИЖУУЛЖЭЭ

2016-10-17  

Твиттерч залуус санаачлан ХӨСҮТ-ийн хоёр өрөөг тохижуулжээ. Тус ажлыг И.Батхишиг болон твиттерч залуус санаачлан эхлүүлсэн бөгөөд Хаан банк 60 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Энэ ажлын хүрээнд ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасаг улсдаа жишигт тооцогдохуйц халдварт өвчтэй хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх хоёр өрөөтэй болжээ. Өнгөрсөн гурав болон зургаан сард хүлээлгэн өгсөн тус өрөөнд амьсгалын аппарат, дуслын помп, монитор, ор, зэрэг бүх хэрэглэл нь стандартын шаардлага хангажээ. Үүнээс гадна ариун цэврийн өрөөг нь хүртэл шийдэж өгсөн байна.

Ингэснээр хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн аюулгүй, цэвэр орчинд эмчлүүлэх боломж нь нэмэгдэж, стандартын шаардлага хангасан багаж тоног төхөөрөмжөөр эмчилгээгээ авдаг болсон байна.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ:ЗАЛУУС НИЙГЭМДЭЭ ҮҮРЭГ ХАРУЦЛАГАТАЙ БАЙХ ЁСТОЙГ ҮЛГЭРЛЭСЭН ЗАЛУУСТАА БАЯРЛАЛАА. БАТХИШИГ БОЛОН ТҮҮНИЙ НӨХДӨД ТАЛАРХАЯ 2016-10-17
ТӨГӨЛДӨР:АРГАГҮЙ САЙН МЭДЭЭ БАЙНА. ИЙМ ЗАЛУУС ОЛОН БАЙГАА 2016-10-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?