Бөхчүүд хандив өргөлөө

2016-11-03  

Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээний бөхчүүд дэвжээнийхээ 15 жилийн ойг тохиолдуулан өөрсдийн санаачилгаар ЭНЭМТ-ийн сэргээн амьдруулах тасагт чухал хэрэгцээтэй эмнэлгийн  хэрэгслүүд болох хүчилтөрөгчийн баллон болон өвчтөн зөөвөрлөдөг зориулалтын ор зэргийг хандивлалаа. 

ЭНЭМТ-ийн эрчимт эмчилгээний тасаг нь дөнгөж төрсөн нярай хүүхдээс 18 нас хүртэлх хүүхдүүдэд мэс засал, эмчилгээ хийдэг бөгөөд жилдээ 800-10 мянга хүртэлх хүүхдүүдийг эмчилдэг байна. Мэс заслын дараа болон өмнө өвчтөнг зөөвөрлөх нь маш чухал бөгөөд ийнхүү зөөвөрлөхдөө биеийн байдлыг хянаж, хүчил төрөгчөөр хангах нь биеийн байдлыг тэнцвэржүүлэхэд чухал нөлөөтэй аж.

Бөхчүүдийн бэлэглэж байгаа ор болон хүчилтөрөгчийн баллон нь бидэнд хамгийн их шаардагддаг хэрэгслүүдийн нэг хэмээн тасгийн эрхлэгч хэлж байлаа. Хантайшир дэвжээний 15 жилийн ой энэ сарын 12-нд тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн нэг нь энэхүү сайн үйлсийн аян юм байна. Аянд дэвжээнд харьяалагддаг нийт 170 бөх оролцсон бөгөөд эмнэлгийн хэрэгслүүдийг худалдан авахад 5 сая төгрөгийг зарцуулжээ.

Хүүхдийн мэс заслын эмч А.Цэнджав “Энэ бол бөхчүүд сайн үйлсийн аянд нэгдэж, манай эмнэлэгт тусалж байгаа анхны тохиолдол. Дэвжээнийхээ ойн хүрээнд ийм сайхан ажил хийж байгаа бөхчүүддээ талархаж байна. Энэ аппарат маш олон хүүхдийн амийг аврах болно” хэмээн баярласан сэтгэгдлээ хуваалцлаа. Сэргээн амьдруулах тасаг жилд 8000 хүүхдэд хагалгаа хийдэг. Тиймдээ ч уг баллон нь 8000 хүүхдийн амийг аварч байна гэсэн үг хэмээн эмч нар онцоллоо.

 

А.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Tuguldur:Sain bnaa BaharHaj bn 2016-11-03
Bolor:Zub zuv 2016-11-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?