7 ХҮҮХДЭД ДУЛААН БАЙШИН БЭЛЭГЛЭЖЭЭ

2016-11-10  

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн хамт олон, шинэ хашаа байшин барьж, бага насны 7 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйн гэр бүлд бэлэглэжээ.

Уг сайн үйлийг тус хэлтсийн улсын байцаагч Т.Батцэнгэл гэх залуу санаачилсан байна. Тэрээр байшин барих төсөл бичиж барилгын болон бизнесийн нэлээд олон байгууллагуудад уриалга илгээсэн аж. Уг уриалгадаа заавал мөнгө гэхгүй барилгын материал ч байсан болно гэжээ.

Харин шинэхэн байшингийн эзэн Д.Солонго “Энэ мэдээг сонсоод маш их баярласан. Манайх Дорнод аймгийн Чойбалсан хотын айл. Хотод орж ирээд 16 жил болж байна.  Би 7 хүүхэдтэй. Харин нөхөр маань өнгөрсөн жил самранд явна гэж гараад л эргэж ирээгүй, хорвоогийн мөнх бусыг үзсэн. Тогтсон ажилгүй болохоор гэр бүлээ тэжээхийн тулд хар бор ажил хийдэг байсан юм” гэлээ.

Төслийн багийнхан Солонгын Сонгинохайрхан дүүрэг дэх гэрийг нүүлгэж, шинэ байранд нь оруулсан юм. Түүний энэхүү шинэ байшин 56 метр квадратт талбайтай, гал тогоотойгоо нийлээд 3 өрөө, ханан пийшинтэй тохилог байр байв.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сумъяа:Сайхан мэдээ байна. Танай сайтыг унших дуртай улам их амжилт сайн мэдээ олныг оруулаарай. 2016-11-10
bayraa:Ashgv de gants hvn ch gsen 2016-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?