МОНГОЛЫН МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБОО САЙН САНААНЫ АЯНД НЭГДЛЭЭ

2016-11-20  

Хүнс хөдөө аж  ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгийн санаачилсан  “Малчдад туслах сайн санааны аян”-ыг Монголын морин спорт уяачдын холбоо хамгийн түрүүнд дэмжиж, халуун сэтгэлийн гараа сунган 20 сая төгрөгийн хандив өргөлөө.

“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг ардын зүйр үг байдагчлан Монголчуудын хүнсний гол хэрэглээ махыг бэлтгэн та бидний хүнсэнд нийлүүлдэг малчиддаа цаг хатуурч, өвөлжилт хаваржилт хүндрэхээс урьдчилан сэргийлэхэд сайхан сэтгэлт хүн бүрийн тусламж дэмжлэг чухал юм. Түүнчлэн энэхүү хандиваа дулаан хувцас, хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл, малын өвс тэжээл авахад зарцуулахаар болжээ.

Монголын морин спорт, уяачдын холбоо тусламжийн хөрөнгөөр зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, татвар төлөгч аж ахуйн нэгжийн борлуулалтыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.   

Монголын Морин спорт уяачдын холбоо албан байгууллага, аж ахуй нэгж, компани монголын нийт ард түмнээ “Малчдад туслах сайн санааны аян”-д нэгдэж,  малчин түмнээ идэвхитэй дэмжихийг  уриалж байна.

 

Малын буян далай мэт хурах болтугай.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?