ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ ХОТ ТОХИЖИЛТЫНХОНД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БЭЛЭГЛЭЛЭЭ

2016-11-30  

Олон удаагийн давтамжаар орсон их цасыг цэвэрлэх ажиллагаанд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГазрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ цаг наргүй ажилласаар байгаа билээ. Иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, албан байгууллага, сайн дурынхан  ч уг ажилд идэвхи санаачлагатай оролцож, тус тусын хувь нэмрээ оруулсаар байна. Тухайлбал Үслэг эдлэлийн үндэсний үйлдвэрлэгч “Мастер додо” компанийн хамт олон Нийгмийн хариуцлагын хүрээнд “Хот тохижилтын газар”-ын олон цагаар гадаа хүнд хүчир ажил хийж байгаа зам талбайн үйлчлэгч, ачигч зэрэг 200 гаруй ажилчдад өөрсдийн үйлдвэрлэсэн тарваганы арьсан нуруувч, өвдгөвч, зузаан ноосон өмд, ажлын бээлий, ноосон бээлий, оймс тэргүүтэй бүтээгдэхүүнийг бэлэглэж, сэтгэлийн их урам хайрлалаа. Ангийн арьсан эдлэл, үслэг эдлэлийн үйлдвэрлэл нь оёж урлахад хэцүү, мэргэжил туршлага болоод технологи өндөр шаарддаг, үнэ өртөгийн хувьд багагүй хэдий ч нийслэлчүүдийнхээ сайн сайхны төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа зам талбайн үйлчлэгчдийг халуун дулаан байгаасай гэсэн сэтгэлээр “Мастер Додо” компанийхан уг ажлыг санаачилсан байна.


Гадаа хүйтэн байгаа ч халуун сэтгэл тээж өөрсдийн үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүнийхээ дээжийг бэлэглэсэн үндэсний үйлдвэрлэгч “Мастер Додо” ХХК-ний хамт олонд талархсанаа илэрхийлье гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?