ТОП-20 ИНДЕКС 2014 ОНООС ХОЙШХИ ХАМГИЙН ӨНДӨР УНАЛТЫГ ҮЗҮҮЛЛЭЭ

2017-06-15  
АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
 
 
Энэ өнөөдрийн Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны үр дүнд ТОП-20 болон MSE ALL индексүүд өндөр хэмжээгээр унаж хаагдсан байна.  ТОП-20 индексийн тухайд -502.48 нэгж буюу 3.96%-иар унаж 12,177.67 нэгжид хүрсэн нь 2014 оны 7-р сараас хойшхи хамгийн өндөр уналт боллоо. Индекс унахад сагсанд багтаж буй I ангилалын 3, II ангилалын 2 компанийн хувьцааны ханш өссөн нь нөлөөлсөн байна. Үүнд:
 
I ангилалын тухайд:
 
- Говь /MSE:GOV/ компанийн хувьцааны ханш -14.96%-иар
- АПУ /MSE:APU/ компанийн хувьцааны ханш -6.26%-иар
- Махимпэкс /MSE:MMX/-ийн хувьцааны ханш -4.17%-иар
 
II ангилалын тухайд:
 
- Мерекс /MSE:MRX/-ийн хувьцааны ханш -1.43%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцааны ханш -1.96%-иар
Харин зах зээлийн нэгдсэн MSE ALL индексийн хувьд -16.37 нэгж буюу 1.97%-иар буурч 816.47 нэгжид хүрлээ.  
 
www.marketinfo.mn сайтаас тооцдог салбаруудын индексийг харвал 9 салбарт өөрчлөлт гарсан бөгөөд үүнээс 5 салбарын индекс өсч, 4 салбарын индекс буурав. 
 
Аж үйлдвэрлэлийн салбарын хувьцааны MIS индекс 2.88%-иар өсч 83.72 нэгжид хүрсэн бол Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хувьцааны MLI индекс -10.70%-иар унаж 123.72 нэгжид хүрсэн байна. Үнэт цаасны хоёрдогч зах дээр 142,517 ширхэг үнэт цаас арилжигдаж, 2.45 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Үнэт цаасны төрлийн хувьд Засгийн газрын 24,387 ширхэг бонд 2.41 тэрбум төгрөгөөр арилжигдсан бол үнэт цаасны 3 ангилалд 25 хувьцаат компанийн 118,130 ширхэг хувьцаа 37.0 сая төгрөгөөр зарагдсан байна.
 
Харин хувьцааны ангилалыг харвал I ангилалд 4 компанийн 100,582 ширхэг хувьцаа 30.45 сая төгрөгөөр, II ангилалд 16 компанийн 17,140 ширхэг хувьцаа 6.03 сая төгрөгөөр, III ангилалд 5 компанийн 408 ширхэг хувьцаа 555,030 төгрөгөөр арилжигдав.  Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 117 удаагийн хэлцэл хийгдсэн нь өмнөх өдрөөс 3 дахин өссөн үзүүлэлт байлаа.
 
АРИЛЖААНЫ ИДЭВХИ
 
Арилжигдсан тоо ширхэг, үнийн дүнгээр АПУ /MSE:APU/ компани тэргүүлсэн бөгөөд тус компанийн 100,374 ширхэг хувьцаа 28.57 сая төгрөгөөр арилжигдлаа. 
Салбарын үзүүлэлтээр Хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 85.15%-ийг, үнийн дүнгийн 77.86%-ийг тус тус бүрдүүлсэн байна.
 
ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
 
Ханшийн өөрчлөлтийн тухайд 13 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт орсноос 6 хувьцааны ханш нь өсч, 7 компанийн хувьцааны ханш буурлаа.  
Ганхийц /MSE:GHC/ компанийн хувьцааны ханш 14.98%-иар өсч 17,190 төгрөгт хүрч хаагдав. Харин Говь /MSE:GOV/ компанийн хувьцааны ханш -14.96%-иар унаж 11,710 төгрөгт хүрсэн нь 2013 оноос хойшхи нэг өдрийн хамгийн өндөр уналт боллоо.
 
 
Эх сурвалж : www.marketinfo.mn
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?