Ингэж харагдаад байх боллоо. Намын даргаасаа Говь-Алтай аймагт нэр дэвших эрхээ халаасалсан гэдэг үнэн болох нь. Сав л хийвэл Говь-Алтай руу харайх болов, тэр. Цагаан сарыг далимдуулан Засгийн газрын гишүүний хувиар Говь-Алтайд сайн малчны шагнал гардуулж харагдсан. Гэтэл Говь-Алтайн Цогт сумын Баянтоорой тосгонд байрлах хавтгай үржүүлэх төслийнхэнтэй уулзахдаа, хавтгайн шинэ төлд АСЕМ нэр хайрлахаа мартсангүй. Энэ хүн сайдынхаа суудлаас УИХ-ын гишүүний суудал руу ийнхүү эрээ цээргүй мацаж эхэллээ гэж орон нутгаас CONTROL.MN-д мэдээллээ. Өөрийнхөө хөрөнгө мөнгөөр сонгуульдаасай билээ, ядаж, энэ хүн.