ВАЛЮЫН ЗАХЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД БНСУ-ЫН ТӨВ БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2017-06-23  

Монголбанк БНСУ-ын Төв банкны Knowledge Partnership Program-ын хүрээнд “Монгол Улсын гадаад валютын захын тогтолцоо, дэд бүтцийг хөгжүүлэх нь” сэдэвт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болоод байна. Уг хөтөлбөр нь 2017 онд хэрэгжиж дуусах бөгөөд Монголбанкны Тамгын газар, Мөнгөний бодлогын газар, Зах зээлийн газар  БНСУ-ын  Төв банк, Сөүлийн их сургууль, Донгүг их сургууль, Синхай их сургуулийн эрдэмтэд болон Солонгосын санхүүгийн судалгааны төв хамтран хэрэгжүүлэх юм. Төслийн багийнхан Монгол Улсад валютын захыг хөгжүүлэх стратегийг тодорхойлно. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахаарМонголбанк болон Солонгосын Төв банк хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2017.06.21/ боллоо.

Ёслолын ажиллагаанд БНСУ-ын Төв банкны Гадаад харилцааны хэлтсийн дэд захирал Ки Сан Жанг, “Knowledge Partnership Program”-ын гүйцэтгэх захирал Ким Хюн Жонг, Монголбанкны Тамгын газрын захирал А.Энхжин, Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа болон холбогдох албаны хүмүүс оролцов. Энэ үеэр хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах гэрээнд Монголбанкны Тамгын газрын захирал А.Энхжин, БНСУ-ын Төв банкны Гадаад харилцааны хэлтсийн дэд захирал Ки Сан Жанг нар гарын үсэг зурав.

 

 

Эх сурвалж : Монголбанк

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?