Х.БАТТУЛГА : НАМАЙГ ДЭМЖСЭН НИЙТ МОНГОЛЧУУДДАА БАЯРЛАЛАА

2017-06-27  

Ардчилсан Намаас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хэвлэлийн хурал хийлээ. Намын дарга С.Эрдэнэ хэлэхдээ "Маш хүнд сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 508823 хүний санал авч тэргүүллээ. Энэ удаагийн сонгуулийн штабыг Я.Санжмятав, Нийслэлийн сонгуулийг Д.Баттулга хариуцсан бол эмэгтэйчүүдээс УИХ-ын гишүүн З.Нарантуяа, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа нар хариуцан ажиллалаа" гэлээ.

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга "Дэмжиж ажилласан гадаад, дотоодод суугаа Монголчууддаа, “Монгол ялна” гэсэн уриаг итгэл үнэмшилтэйгээр хүлээж авсан, журмын нөхдөдөө дахин баярлалаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ. Тэд сонгуультай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг маргааш өглөө мэдээлнэ" гэв.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?