Х.БАТТУЛГА: НААДАМ, СОНГУУЛЬ ХОЁРЫГ ХАМТАД НЬ ХИЙХ НЬ ИРЦ ХҮРГЭХГҮЙ ГЭСЭН БАШИР АРГА

2017-06-27  

Ардчилсан намаас сонгуулийн үйл явцын талаар хэвлэлийн хурал хийлээ. Хурлын эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Энэ удаагийн сонгууль тийм амар байсангүй. Маш олон шалгуур хүндэрлүүдийг бид амжилттайгаар даван гарч сонгуулийн ард гарлаа. Үнэхээр хүч тэнцвэргүй сонгууль болсон гэдгийг онцолж хэлмээр байна. Учир нь эрх баригчид  олгогдсон төрийн эрх мэдлийг хууль бусаар ашиглах замаар сонгуулийг будлиантуулах өрсөлдөгч улстөрийн намууддаа дарамт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлж байсан. Мөн төрийн хүчний байгууллагуудыг ашиглан өрсөлдөгч намынхаа дотоод үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд нь хүндрэл учруулах зэрэг олон үйл явдал боллоо. Хамгийн сүүлийн жишээ гэхэд сонгуулийн үйл явц шударга болж чадсан гэдэгт эргэлзээж байгаа. Учир нь сүүлдээ цөөн тооны сонгуулийн хэсгийн саналыг зориудаар эсвэл зориуд бус нь мэдэгдэхгүй байдлаар шөнжингөө барьж, илт харсаар байтал эрх баригч намын хүний саналын тоо маш хурдтай өссөн. Харин нөгөө хоёр намын нэр дэвшигчдийн санал маш удаашралтай өсч байсан. Энэ бүгдийг харж байхад зориуд зохион байгуулалттайгаар үйлдэл хийсэн байх магадлал харагдаж байгаа" гэлээ. Мөн тэрбээр энэ удаагийн сонгуульд төрийн албан хаагчдыг маш ихээр дайчлаж, хийж буй ажлаар нь барьцаалан санал өгүүлсэн зэрэг асуудал гарсан гэдгийг дуулгав. Мөн сонгогчдын саналыг худалдан авахаар сүлжээ бий болгож ажилласан зэрэг хууль зөрчсөн үйлдлийг холбогдох байгууллагуудад нь шалгуулахаар хандсан. Улмаар албан ёсны хариуг шаардах болно" гэв.

Түүнчлэн дахин сонгуультай холбоотойгоор өнөөдөр Ардчилсан намаас СЕХ-нд албан тоот хүргүүлсэн байна. Энэ талаар Ардчилсан намын Ерөхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "Дахин санал хураалтын өдрийг хууль зөрчиж товлосон, амралтын өдөр тохиож байна. Мөн баяр наадмын өдрүүд давхацсан өдрүүдэд дахин санал хураалтын товыг зарлаж байгаа нь буруу юм” гэлээ. Харин Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Долдугаар сарын 09-нд ням гараг таарч байгаа. Тэгэхээр бид долдугаар сарын 6-7-ны ажлын өдөр санал хураалтыг явуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Хоёрдугаарт, ажлын өдөр санал хураалт явуулах талаар Сонгуулийн тухай хуулийн заалт бий. Бүх шатны буюу Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг ажлын өдөр товлож, тухайн өдрийг амралтын өдөр болгон санал хураалт явуулах зохицуулалт хийсэн байгаа. Тэгэхээр ням гарагт, мөн наадмын эхний өдөр товлосон нь ирцийг хүргэхгүй байх, сонгуулийн хүчингүй болгох далд санаа агуулж байж болзошгүй байгаа учраас СЕХ-г хуулиараа хүлээсэн үүргийнхээ дагуу хуулийн хугацаанд зөв товлооч гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа юм" хэмээлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

АН-ын төв байр руу Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч нар  дайрч оржээ

УИХ-ын гишүүн АН-ын сонгуулийн штабын ерөнхий менежер  Я.Санжмятав “Энэ сарын 26-ний өдрийн үдээс хойш буюу манай нэр дэвшигч  эхний шатны санал хураалтаар сонгогдох магадлал өндөр болсонтой холбогдуулан дайралтууд их ирсэн. Ус руу унасан хүний хажуугаар орилоод гүйгээд байдаг гэдэг шиг өөрсдөө санал өгсөн цаасыг хурааж байснаа бидэн рүү хаяглаж хаясан тохиолдол ч гарсан. Энэ сонгуулийг явуулахын тулд хуулиар олгогдсон эрхийн дагуу ухуулагч, шадар туслагч нарт бинзен, шатахуун, зардлыг нь өгөх ёстой. Гэтэл яагаад манайхаас ухуулагч нартаа илгээсэн зардлыг барьж аваад гаргадаг юм бэ. Эрх барьж буй нам ухуулагчгүй ажиллаад байгаа юм уу. Штабууд хоорондоо ярьж байхад,  тэд биднээс хоёр дахин илүү мөнгөөр цалинжуулж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Тиймээс цагдаа хүчний байгууллага ижил шударга ажиллах хэрэгтэй байна. АН-ын нэр дэвшигчийг нүд нь бүлтийж хардаг, “өөрийнхөө” нэр дэвшигчийн асуудалд  нүд нь сохордог ийм өрөөсгөл байдлаасаа гарах шаардлага байна. Ижил тэнцүү үйлчлэх ёстой хуулийнхаа хүрээнд ажиллаач ээ. Өнөөдөр манай ажиглагч, олон хүн барьцаалагдсан байна. Амьдардаг гэртээ, ажлынхаа байран дээрээ. Өнөөдөр гэхэд 15:00 цагийн үед Ардчилсан нам байрлаж буй төв штабын байр руу Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч нар ирж, байцаалт авахаар хүмүүсийг элдэх жишээтэй. Ийм учраас цагдаагийн байгууллагыг ижил тэгш, хуулийн хүрээнд ажиллаач ээ гэж хэлмээр байна. Хэн нэгэн рүүгээ дайрч, довтлохоо одоо зогсоох нь зөв. Монголын ард түмэн хэн нь дайрч байгаа вэ гэдгийг ойлгоно. Гурван нэр дэвшигчийг танихгүй, мэдэхгүй хүн байхгүй. Долдугаар сарын 9-ний өдөр гэдэг бол залуу бөхчүүд хөдөө барилдахаар явж байдаг. Хөдөө орон нутгийн уяачид нь машин, жолоочтойгоо хот руу ирж байдаг. Сумд, аймгийн наадам болж байдаг. Наадамтай төрийн сонгуулийг хольж хутгалаа. Наадамтай сонгууль явуулахаар увайгүй аашилж буйг манай сонгуулийн штаб эсэргүүцэж байна. Бид асуудалд тэвчээртэй, хуулийн хүрээнд ханддаг. Гэвч энэ бол дэндүү болчимгүй зүйл болж байна. Тийм учраас сонгуулийн хороо яаралтай энэ асуудлаа шийдэж, магадгүй долдугаар сарын 5, 6-ны үед сонгуулийг хийх буюу ажлын өдрүүдэд явуулах боломж бий. Монголын ард түмнийг зөв сонголт хийнэ гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна” гэлээ

Х.Баттулга : Сонгогчид оффшорчдын эсрэг, Монголын төрийг худалдсан 60 тэрбумын луйврын эсрэг саналаа өгсөн гэж бодож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга "Сонгууль хүнд болсон. Миний хувьд  өрсөлдөгч нараасаа 110 мянга гаруй саналаар илүү байсан ч хуулийн дагуу дахин санал хураалт явагдахаар боллоо. Сонгогчид баялаг хулгайлагчид, оффшорчдын эсрэг, Монголын төрийг худалдсан 60 тэрбумын луйврын эсрэг саналаа өгсөн гэж бодож байна. Дахин санал хураалтыг Үндэсний их баяр наадамтай хамт зохион байгуулж байгаа нь харамсалтай байна. Наадам, сонгууль хоёрыг хамтад нь хийх нь ирц хүргэхгүй гэсэн башир арга, ирц хүрлээ гэхэд өөрийнхөө хүнийг ялуулах гэсэн оролдлого гэж харж байна. АН-аас нэр дэвшигчийн миний бие олонх болсон гэдгийг зарлах таатай байна. Нийт монголчуудынхаа итгэлийг алдахгүй гэдгээ амлаж байна" гэлээ.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?