ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД “ХУВЬ ХҮНИЙ САНХҮҮ” ХИЧЭЭЛИЙГ ЗААХ СУРГАГЧ БАГШ НАР БЭЛТГЭГДЭВ

2017-07-04  

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт мэргэжил харгалзахгүйгээр  судлах “Хувь хүний санхүү” хичээл”-г тусгаад байна. Ирэх хичээлийн жилээс уг хичээлийг нэвтрүүлэх бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд сургагч багш нарыг чадавхжуулах сургалтыг Монголбанк зохион байгуулж байна.

“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөрийн Залуу үед санхүүгийн мэдлэг олгох тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Хувь хүний санхүү” хичээлийг их дээд сургуулиудад мэргэжил хагалзахгүйгээр заах бөгөөд СЭЗИС, ХААИС, МУБИС, Этүгэн их сургууль, Улаанбаатар - Эрдэм Их сургуулиуд ирэх хичээлийн жилээс хөтөлбөртөө тусгахаар хүсэлтээ ирүүлээд байна. Монголбанкнаас дээрх сургуулиудыг сурах бичиг, дасгал ажлын номоор хангахын зэрэгцээ тус хичээлийг заах багш нарыг чадвахжуулах, нийт сургуулиудаас болон МУИС-ийн Бизнесийн сургууль, Хүмүүнлэгийн их сургууль,  Эдийн засгийн үндэсний дээд сургууль, Орхон их сургууль, АШУИС-ийн  45 багш нарыг 2017 оны 6 сарын 20-22 ны өдрүүдэд  сургалтыг амжилттай зохион байгуулж “Хувь хүний санхүү” хичээлийг заах “Багшлах эрхийн сертификат” олгов.

 

 

ЭХ СУРВАЛЖ:МОНГОЛБАНК

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?