БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

2017-07-06  

Нэгдсэн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулав.

Ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёолол бэлтгэснийг тус байнгын хорооны хуралдаанаар санал хураан шийдвэрлэсэн гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Жавхлан, А.Сүхбат, Ч.Улаан, С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Д.Пүрэвдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулиудыг эцэслэн баталлаа.

Дараа нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Биеийн тамир, спортын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн 9.4.1 дэх заалтыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуультай нийцүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр боловсруулсан юм байна.

Хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан. Дээрх горимын саналыг чуулган нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин хуулийн төслийг баталлаа.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:PARLIAMENT.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?