ТӨВ АЙМАГТ 100 ХУВЬ ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙХ ШААРДЛАГЫГ СЕХ-НД ХҮРГҮҮЛЛЭЭ

2017-07-07  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өнөө өглөө 07.00 цагт эхэлсэн. Гэтэл Төв аймгийн хэсгийн хороодод 07.00-13.00 цагийн хооронд нэг ч санал тоолох машин ажиллаагүй юм. Үүнтэй холбогдуулан Монгол Ардын намын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төв аймгийн бүх хэсгийн хороонд санал тоолох машин ажиллаагүй нь Сонгуулийн ерөнхий хороо бэлтгэл ажлыг дутуу хангасныг харуулж байна. Төв аймаг бол Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын төрсөн нутаг. Тиймээс энэ тойрогт нэр дэвшигч илт давуу санал авах нь тодорхой. Гэтэл энэ аймагт санал тоолох машин ажиллахгүй байгаа нь сонгуулийг будилаантуулах гэсэн зориудаар зохион байгуулсан үйлдэл байж болзошгүй. Тиймээс СЕХ-нд хоёр зүйл бүхий шаардлага хүргүүлж байна” гэв. Шаардлагад нэгдүгээрт, ямар шалтгаанаар 07.00-13.00 цагийн хооронд санал тоолох машин ажиллаагүй талаар тайлбар хүсчээ. Хоёрдугаарт, Төв аймгийн бүх хэсгийн хороодод санал хураалтын дараа намуудын ажиглагч нарыг байлцуулан 100 хувь хяналтын тооллого хийлгэх шаардлагыг хүргүүллээ. Энэ асуудлаар МАН-аас өнөө өглөө СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй уулзахад “Урд урдны саналд хураах үйл ажиллагаанд санал тоолох машин гацах, эвдрэх гэх мэт техникийн алдаа гарах үйлдэл байдаг” хэмээн үл ойшоосон байдалтай байжээ. Өмнөх сонгуулиудаар нэг аймгийн бүх хэсгийн хороодод санал тоолох машин ажиллахгүй байх тохиолдол гарч байгаагүй аж.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:SHUUM.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?