ЭРХ МЭДЭЛТЭЙ ЭР ХҮН, ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БҮСГҮЙН ҮЕРХЭЛ ЯМАГТ ХЭЛ АМ ДАГУУЛДАГ

2017-07-09  

 Дэлхийн хамгийн хүчирхэг эрэгтэй.  Энэ бол В.Путин.  Уран гулгагч, олимпийн аварга Алина Кабайева бол алдар цуу нь түгсэн тамирчин, үзэсгэлэнт бүсгүй.  Энэ хоёрын хослолыг оросын ард түмэн хүссэн үү, эс бөгөөс энэ хоёрын дунд дурлалын роман үүссэн үү, ямар ч гэсэн холбож бичсээр удсан. Ид холбож бичих үеэс Алина Кабаева спортын салбараас улс төр рүү шилжиж, ДУМ-ын гишүүнээр сонгогдсон. Улс төр рүү гишгэсэн 2006 оноос хойш тэр хоёрын тухай Оросын хэвлэл улам ихээр бичих болсон. Тэр хоёр ч янз бүрийн үдэшлэг, төрийн өндөр зэрэглэлийн хүлээн авалтад хамтдаа үзэгдэх болсон нь энэ сэдвийг улам хөгжөөсөн. 2008 онд Путин, Кабаева нар хуримаа хийхээр зэхэж байна гэдэг нийтлэл "Московский репортёр" сонинд хэвлэгдсэн нь Оросын нийгмийн анхаарлыг бүхэлд нь татсан. Маш их резонанс үүссэн. Өнөөгийн хэллэгээр энэ нийтлэл нь хүчтэй давалгаа үүсгэсэн. Яг энэ мөчид Путин өөр нэгэн бүсгүйтэй учир ургуулсан байсан гэдэг. Тиймээс асуудал өөрөөр эргэсэн. Нэр төрд халдсан, гүтгэсэн гэсэн асуудал ч давхар сөхөгдсөн. Шүүхээр явж албан ёсоор сониныг хаах шийдвэр гараагүй ч, зардлаа нөхөж чадахгүйн улмаас үүд хаалгаа барихад хүрлээ гэх мэдээллийг шидсэн болоод тус сонин хэвлэлийн зах зээлээс арчигдсан. Гэхдээ одоо болтол Путин хэн гэгч эмэгтэйтэй учир ургуулж, хамтдаа амьдралаа зохиосныг хэлэх хүн, бичих хэвлэл үгүй болсон.

 

 

Э.МӨНХЧУЛУУН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?