УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

2017-07-10  

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өчигдөр “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” хоёр захирамж гаргасан билээ. Чуулганы хуралдаанаар уг захирамжийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр тогтсон.

Уг асуудлыг хэлэлцүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр ээлжит бус чуулганы хуралдаан түр завсарлав. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?