Н.ЭНХБОЛД: ҮНДСЭН ХУУЛЬ, СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГА ТУЛГАРСАН

2017-07-10  

Чуулганы нэгдсэн хуралдаанд СЕХ-ны дарга Содномцэрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нар үг хэлэв. Тэд сонгуулийн дүнг танилцуулж, сонгогчдын 50,7 хувийн санал авч ялалт байгуулсан Х.Баттулгын бүрэн эрхийг баталгаажуулж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүсэв. Үг хэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат:

- Сонгууль хуулийн хүрээнд шударга, булхайгүй боллоо гэж СЕХ-ны дарга Содномцэрэн хэллээ. Мөнгө тараасан, бие биенээ дайрч доромжилсон, гүтгэсэн, хууль зөрчсөн сонгууль боллоо. Маш бохир сонгууль боллоо. 2020 онд УИХ, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Дахиад ийм сонгууль хийх үү? гэж асуулаа. Мөн сонгуулийн хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан асуудалд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Занданшатар нар мөн СЕХ-ны дарга Содномцэрэнгээс тайлбар хүсэв. Төрийн байгуулалтын Байнгын Хорооны дарга Н.Энхболд,

- Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгээ эрчимжүүлэх учиртай. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг чухалчилах ёстой. Гадаадын ажиглагчид олноор ирсэн. Тэдний анхаарлыг нэг зүйл татсан. Сонгуулийн хуулинд гажиг байгааг тэд ажигласан. Сонгуулийн хуулийг зөрчиж болдог юм байна. Хууль зөрчсөн хүн нэр дэвшиж болдог юм байна. Энэ ойлгомжгүй хуулийг цаашид сайжруулах шаардлагатай гэж ажиглагчид үзсэн. Ингэж төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тодотголоо.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?