Шил шилээ дарсан олон асуудал хүлээж байна. Хамгийн гол асуудал бол монголын нийгмийн ядуурал, ажилгүйдэл. Энэ бол хойшлуулшгүй шийдвэрлэх хамгийн чухал даалгавар. Би монгол иргэдийнхээ хамт энэ асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байна. Би ард түмнийхээ эв нэгдлийг хангаж, үндэсний эрх ашгийг дээдлэн сахина. Гэхдээ бурууд нүд хурц байна. Хууль бус үйлдэл, төрийн албыг наймаалцах үйл явдалтай эвлэрэхгүй тэмцэнэ. Газар нутаг, хөрс шороогоо хамгаална. Гадаад харилцааг хөгжүүлж, гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлнэ. Хамгийн гол нь ард иргэдээ сонсдог ерөнхийлөгч байна гэж тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр Баттулга ард иргэддээ хандаж үг хэлэв.
Ц.ХИШГЭЭ