“ХААН-РЕСУРС”-ЫН 70 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХААНААС ГАРГАХ ВЭ

2016-03-10  

Дөрвөн засгийн газрыг дамжиж, таван удаа хэлэлцээрийн ширээнд суусан “Хаан-ресурс”–ийн өр нэг тийш болсон таатай мэдээ байна. Канадын хөрөнгө оруулалттай “Хаан-ресурс” компани МУ-ын Засгийн газраас 285 сая ам.доллар нэхэмжилж, арбитрын шүүхээс 100 сая ам.долларын зарга авч чадсан байдаг. Уг маргааны улмаас өдөрт 7000 ам.долларын хүү төлж, жилийн хугацаанд 106 сая ам.долларыг Хаан-ресурст төлөхөөр болоод байсан юм. Зургаа дахь хэлэлцээрээр талууд 106 сая ам.долларыг бууруулж 70 сая ам.доллар болгож, харилцан маргаанаа татлаа. Ингэснээр манайх хэлэлцээрийн дагуу 142 тэрбум 800 сая төгрөгийг төлөхөөр болж байна. Анхнаасаа төсвөө батлахдаа “Хаан-ресурс” -ийн өрөнд төлөх мөнгийг тооцоогүй учраас улсын төсвийн хаа нэгтэйгээс "хумслах" нь тодорхой боллоо. Хэтэвч нимгэн Засгийн газарт энэ мөнгийг нэг мөр гаргах амаргүй байх болов уу. 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Толгой бөндгөс:Яасан баян улс вэ?Монгол орныхоо мөнгийг гадныханд зүгээр өгсөн санжийн баярыг яах вэ??? 2016-03-10
Иргэн:Энэ мэнгийг лицензи цуцалсан Албан ткшаалтнаар гаргуул. Ямар бузар амитан бэ 2016-03-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?