МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН БАНК ХООРОНДЫН 7 ДАХЬ УДААГИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ 7 -Р САРЫН 27-28-НД БОЛЖ БАЙНА

2017-07-27  

 


 Уулзалтад Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хятадын Ардын банкны Олон Улсын Харилцааны газрын орлогч захирал Гүо Кай болон хоёр улсын арилжааны банкууд, Монголын банкны холбоо, Гадаад харилцааны яамны төлөөллүүд оролцлоо.

Уулзалтаар Монгол Улс ба БНХАУ-ын эдийн засаг, худалдаа, банкны салбар дахь хамтын ажиллагаа, хоёр улсын мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцлийн үр дүн, БНХАУ-ын макро эдийн засгийн нөхцөл байдал болон “Бүс зам” санаачлага гэх мэт сэдвүүдийн хүрээнд өргөн агуулгаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хоёр орны банкуудын 6 дахь удаагийн дугуй ширээний уулзалт БНХАУ-ын Шиамен хотноо 2015 оны 11 дүгээр сард болж байсан бөгөөд тус уулзалтаар олон  жилийн турш давтагдаж  ирсэн  арилжааны  банкуудын  гадаад гүйлгээний  төлбөр тооцоон дахь  үйл  ажиллагааны  эрсдэлийг  бууруулах  арга  замыг  тодорхойлсон бөгөөд шинээр БНХАУ-ын банкуудад төгрөгийн зээл гаргах, зээлийн мэдээллийг харилцан солилцох зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцоонд хүрсэн нь банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон алхам болсон юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ:МОНГОЛБАНК

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?