МАН-ЫН 25 ГИШҮҮН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХААР ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ

2017-08-11  

Сүүлийн үед МАН-д өрнөж буй сөргөлдөөн ирэх долоо хоногоос улам ширүүсэх бололтой. МАН-ын Их хурлыг угтсан олон үйл явдал болж байгаагийн нэг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар УИХ дахь МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн явдал юм.

Уржигдар /2017.8.9/ УИХ-ын 18 гишүүн уг саналд гарын үсэг зураад байсан бол өчигдөр долоон гишүүн нэмэгдээд 25 хүний гарын үсэг цугласан байна. Өнөөдөр болон ирэх даваа гаригт хөдөө орон нутаг, гадаадад яваа нэр бүхий хэд хэдэн гишүүн ирж гарын үсэг зурахаа мэдэгджээ. Ингээд 30 орчим гишүүн болох юм байна.

Хуулиар бол УИХ-ын 19 гишүүн Засгийн газрыг огцруулах санал өргөн барих эрхтэй. Гэтэл эндээс үзэхэд МАН-ын 30 орчим гишүүн ийм санал өргөн барина гэдэг Засгийн газраа шууд огцруулах хэмжээнд очиж байгаа юм. Дээрээс нь бие даагчид, АН, МАХН-ын гишүүд нэмэгдвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар тэсч үлдэх бололцоогүй болно гэсэн үг.

МАН-ын гишүүд ийн Засгийн газар руугаа “довтлох” болсон нь хэд хэдэн шалтгаантай гэнэ. Сүүлийн үед намын толгойд байгаа бүлэглэл өрнөж буй зарим үйл явдалд фракцын эрх ашгийг хамгаалахаар илтэд хууль хүчний байгууллагыг ашиглаж байгаа. Мөн ирэх 2020 оны сонгуульд намаа амлалт өгөх эрхгүй болгосон. Ийм Засгийн газартай сонгуульд орох боломжгүй гэж үзэцгээсэн байна.

 

 

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
MGL:MAH дотор china vs MGL 2017-08-11
irgen:Ene udaa zasgiin gazraaraa arai oroldohgui bailgui dee , bugd l ulsaa hugjuulekh bodoltoi humuus , unuudur suuliin jiluuded garaagui ediin zasgiin usult baina , zasgiin gazar ungursun 1 jild olon ajil amjuullaa , bitgii l bujignaasai , AN shig 2017-08-14
Амар :Яг зөв.Өөрсдөө буруугаа хүлээгээд хариуц**** хүлээдэг болгохын тулд засгийг огцруулах хэрэгтэй. 2017-08-19
Амар :Хүрэлсүх намаасаа гарвал шударга ёс иргэд хоёр л хохирно Иймээс зарим нэгэн идээчин уугаачингууд худлаа горьдохооо боливол яасан юм бэ 2017-08-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?