НИТХ-ЫН ДАРГА САНДУЙГ АЛБАН ТУШААЛААС НЬ БУУЛГАЖ, НАМААС ХӨӨХ ХЭРЭГТЭЙ

2017-08-18  

Сандуй өөрөө өргөдлөө өгөхгүй бол, түүнийг намаас хөөж, ийм хүмүүсээс намаа цэвэрлэх хэрэгтэй гэж Ц.Нямдорж хэллээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж намын дарга М.Энхболд, удирдах зөвлөл, бага хурлын гишүүд иргэдээсээ уучлал гуйгаад огцрох ёстой. Залгамжлагчаа ч сонгох тухай яриа байж болохгүй. Намаа ч, Засгаа ч цэгцлэх цаг 65 гишүүний өмнө тулгарсан. Нэг, хоёрдугаар хүн нь толхилцсон Засгийн газрын тогтвортой байдлыг хангана гэж ярих нь 3 жил алдахын тэмдэг. Бидний өмнө нам, засгаа цэгцлэх, эс бөгөөс 2020 оны УИХ-ын сонгуулиар гудамжинд гарах 2 л зам үлдсэн гэж Удирдах зөвлөлийн хурлыг орхиж гарсан Ц.Нямдорж хэвлэлд ярилцлага өгөхдөө тодотголоо.

100'000 мянган саналаар хоёр удаа ялагдсан М.Энхболдыг солих ёстой гэсэн дохиог иргэд өгч байна гэж ойлгож байна. Цадигаа алдсан сонгууль болсон. Элбэгдоржтой л хамтарч байгаад хар нүхэнд уналаа шүү дээ. Эрдэнэтийн хувьчлалаас өгсүүлээд. Тэгээд одоо юу ярих юм бэ. Н.Энхбаяр сонгуульд ялагдчихаад жилийн дараа нам миний эсрэг ажилласан гэж дуугарсан бол М.Энхболд сар ч бололгүй журмын нөхөд рүүгээ алдаагаа чихэж байна. Энэ нам арай хэрээс хэтэрлээ. Ард иргэдээсээ уучлал гуйгаад, намын даргаа өгье гэх болов уу гэж хүлээж байтал, Сандуй нарын буруутнуудаа хаацайлан хамгаалж, сонгуульд ялагдсан үйл явдалдаа дүгнэлт хийхгүй, хариуцлага тооцохгүй гэж Удирдах Зөвлөлийн хурлаар ярилцлаа. Үүнд нь дургүйцлээ илэрхийлж УЗ-ын хурлыг орхиж гарсан гэдгээ Ц.Нямдорж зөвшөөрөв.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?