УМАРД СОЛОНГОСЫН ТАЛААС СОЛОНГОСЫН ХОЙГИЙН ЗҮҮН ТЭНГИС РҮҮ 3 УДАА БОГИНО ЗАЙН ТУСГАЛТАЙ БАЛЛИСТИК ПУУЖИН ХӨӨРГӨЖЭЭ

2017-08-27  

Өчигдөр буюу 2017/08/26/-нд Өмнөд Солонгосын армийн мэдээлснээр, мөн өдрийн үүрээр Умард Солонгосын талаас Солонгосын хойгийн зүүн тэнгис рүү 3 удаа богино зайн тусгалтай баллистик пуужин хөөргөсөн хэмээн мэдэгдлээ.

Өмнөд Солонгосын цэргийн ерөнхий штабын мэдээнээс үзвэл, орон нутгийн цагаар 6 цаг 49 минутын үед, Умард Солонгосын Ган Вон До мужийн нутгаас Солонгосын хойгийн зүүн тэнгис рүү 250 км-ийн тусгалтай олон нисдэг биет хөөргөсөн байна.

Америкийн Номхон далайн командлалын төв мөн өдөр Умард Солонгосын талаас пуужин харвасныг баталж буй.  Богино зайн тусгалтай 3 баллистик пуужин хөөргөсний эхний болон сүүлийн 3 дахь пуужинг амжилттай хөөргөж чадаагүй, харин 2 дахь пуужинг замд нь устгаж чадсан хэмээн мэдэгджээ. Энэ тухай Умард Солонгосын талаас ямар ч мэдээлэл  одоогоор өгөөгүй байна. 


 

Эх сурвалж : Mongol.cri.cn

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?