ХОЙД СОЛОНГОС ЯПОН УЛС РУУ БАЛЛИСТИК ПУУЖИНГААР ХАРВАЖЭЭ

2017-08-29  

Өнөө өглөөний цагаар 05:58 минутад Хойд Солонгос улс Япон улсын Хоккайда муж руу пуужин харважээ. Уг баллистик пуужин нь Хоккайда мужийн дээгүүр өнгөрч 1180км-ийн зайд Номхон  далайн ойр  унасан байна. Япон улсын засгийн газраас сэрэмжлүүлэг өгч пуужин унасан нутгийн дэвсгэрийн ойролцоо амьдарч байгаа ард иргэддээ хорогдох байранд орох анхааруулга өгчээ.

Японы ерөнхий сайд Шинзо Абе : “Хойд Солонгос баллистик пуужин харвалаа. Баллистик пуужин манай улсын дээгүүр өнгөрсөн тул бид нэн даруй мэдээллийг цуглуулж дүн шинжилгээ хийн, ард түмнийхээ амь нас аюулгүй байдлыг хамгаалахын төлөө бүхий л арга хэмжээг авч ажиллах болно” гэж мэдэгджээ.

NHК телевизийн мэдээлснээр пуужинд өртөж болзошгүй газрууд болох Хоккайдо, Аомори, Иватэ, Мияаги, Акита, Ямагата, Фүкүшима, Ибараки, Точиги, Гүнма, Ниигата, Нагано хотуудын оршин суугчдад нэгэн зэрэг сэрэмжлүүлэг өгөөд байгаа бөгөөд гал түймэртэй тэмцэх газар, онцгой байдалд ажиллах албан хаагчдийг бэлэн байдалд ажиллуулж байна хэмээн мэдээлжээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?