ХОЙД СОЛОНГОС ПУУЖИН ХӨӨРГӨСНИЙГ АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛ ЗЭМЛЭН БУРУУШААВ

2017-08-30  

Хойд Солонгос пуужин хөөргөснийг Аюулгүйн зөвлөл зэмлэн  буруушаав

Синьхуа агентлагийн мэдээлснээр Хойд Солонгос сүүлийн үед олон удаагийн пуужин хөөргөсөнд Америк, Японы удирдагчид Хойд Солонгост үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэхээ болсноо илэрхийллээ. Америк, Япон, Өмнөд Солонгосын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Америкийн зүүн нутгийн цагаар 29-ний үдээс хойно онц хурал хуралдаж пуужин хөөргөснийг хатуу зэмлэн буруушаав.

Энэ сарын 29-нд Америкийн Цагаан ордон мэдэгдэл гаргажээ. Хойд Солонгос улс Америк, Япон, Өмнөд Солонгос болон дэлхийн бусад оронд “Маш ноцтой заналхийлж байна" гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Японы ерөнхий сайд Шинзо Абе нар санал нэгдэн цаашид хатуу арга хэмжээ авахаа илэрхийллээ.

Шинзо Абе мөн өдөр, "Хойд Солонгос пуужин хөөргөж, Японы агаараар нисэн өнгөрч байгаа нь урьд өмнө байгаагүй ноцтой заналхийлэл боллоо" хэмээн мэдэгдлээ.

Өмнөд Солонгосын засгийн газар мөн өдөр мэдэгдэл гаргасан байна. Хойд Солонгос үргэлжлэн “Өдөөн хатгасан үйл ажиллагаа” явуулбал Өмнөд Солонгосын тал хатуу чанга арга хэмжээ авах болно"  хэмээн тус тус мэдэгдсэн байна. 

 

 

Эх сурвалж : Синьхуа агентлаг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?