МАН-ын бүлэг хуралдсан. Айхтар дуулиан шуугиан гараагүй ч, бие биедээ огт буулт хийгээгүй, буулт хийх шинж тэмдэг ч алга гэсэн мэдээлэлтэй л үлдэв. Энэ юу гэсэн үг вэ? гэвээс байдал улам хурцдаж, ширүүснэ гэж ойлгож болох нь. УИХ-д сонгогдсон ч намдаа ямар ч эрх мэдэл нөлөөгүй шинэковын бүлэг, эрх мэдлээс гадуурхагдсан хууччуулын бүлэг давшихаар шийджээ. Давших шүглийн дохиог "Өнөөдөр" сонинд өгсөн ярилцлагаараа Ү.Хүрэлсүх " энэ өдөр үлээлээ. Тэр ухрах биш давшина гэдгээ, намын даргад өрсөлдөнө, ялна гэдэгтээ ч итгэл төгс байна гэдгээ ил тод илэрхийлж амжив."Төри мафижсан, нам компанижсан. Яамны сайд нь дэд сайдаа, дэд сайд нь төрийн нарийнаа удирдаж чадахаа больсон. Төр завхарсан" гэж Ү.Хүрэлсүх засгийн өнөөгийн байдлыг тодорхойлохоо ч мартсангүй. Нэг л зүйл тодорхой болж байна. Энэ бол МАН-ын сүрэг гишүүд Засгаа дарж авна. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засаг өөрийгөө хамгаалж чадахгүйд хүрсэн. Яагаад гэвэл, кабинетийг бүрдүүлсэн намын дарга М.Энхболд Засгаа байтугай өөрийгөө ч хамгаалж чадахгүйд хүрсэн.
Ц.ХИШГЭЭ