Эрх баригч намуудын рейтинг унаж, тэдгээр нам, тэдний удирдагчдад олон нийт итгэл алдарсан яг энэ цаг үед ХҮН нам мэндэлсэн. Чухамхүү цагаа олсон гэж хэлж болно. Энэ хоёр намын нэр хүнд унах сиймхийгээр ХҮН намын рейтинг ч өндөр гарч эхэлсэн. Харамсалтай нь, НАМ доторхи зодоон тэднийг 2 хувааж, дэмжигчдийн итгэлийг нь алдруулж эхэлжээ. Одоо тус нам Ганбаатар, Найдалаа гэсэн хоёр даргатай. Хоёулаа дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан байгаа. Энэ долоо хоногийн сүүлчээр Дээд Шүүх хэнийг нь даргаар бүртгэхийг шийдэх юм байна.
Ц.ХИШГЭЭ