ХЯТАДАД ШАТАХУУНААР АЖИЛЛАДАГ АВТОМАШИН ҮЙЛДВЭРЛЭХИЙГ ХОРИГЛОНО

2017-09-12  

Хятад улс өнгөрсөн онд 28 сая автомашин үйлдвэрлэсэн нь дэлхийн автомашины зах зээлийн бараг гуравны нэгтэй тэнцсэн билээ. БНХАУ дизель, бензинээр ажилладаг суудлын болон ачааны автомашин үйлдвэрлэж, борлуулахыг хориглох гэж байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлж байна.

Их Британи, Франц улс агаарын бохирдлыг бууруулж, хорт утаа багасгах хүчин чармайлтын хүрээнд дизель бензинээр ажилладаг автомашин үйлдвэрлэхийг 2040 он гэхэд хориглохоор төлөвлөсөн бол Хятадын “Жили” компанийн мэдэлд очсон “Волво” компани 2019 оноос үйлдвэрлэх бүх автомашинаа цахилгаан хөдөлгүүртэй болно гэж энэ оны 7-р сард мэдэгдсэн юм.”Волво”-г эзэмшигч “Жили” компани 2025 он гэхэд нэг сая цахилгаан автомашин борлуулах зорилт тавьжээ.

Хятад дахь дэлхийн автомашин үйлдвэрлэгч бусад компани “Рено-Ниссан”, “Форд” болон “Женерал моторс”-ын үйлдвэрүүд цахилгаан автомашин үйлдвэрлэхээр ажиллаж байна.

 

 

Эх сурвалж : Cиньхуа агентлаг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?