М.ЭНХСАЙХАН, З.ЭНХБОЛД НАР ЭВЛЭРЭЭГҮЙ ХЭВЭЭР

2016-03-16  

Таван толгойн ордыг эргэлтэд оруулах асуудлаас болоод УИХ -ын дарга З.Энхболд хэд хэдэн удаа М.Энхсайхан сайдыг Засгийн газраас хөөнө гэж чуулганы хуралдаан дээр хэлж байсан үе бий. Гэхдээ хөөж чадаагүй. Одоо бүр ч хөөхгүй. Яагаад гэвэл, одоо З.Энхболд гуйж, М.Энхсайхан гэдийж буй үе. Аль аль нь шазруун зантай. Манай намд нэгд гэснийг нь "Ярилцая, нөхцөлөө" гэдэг үгээр тагласан. Улс орны эдийн засгийг " З.Энхболд Та унагалаа шүү" гэж шууд хэлээгүй ч, "Өөрөө чадахгүй, өрөөлийг ажил хийлгэдэггүй тийм хүмүүс том намын дээр гарвал улс орны ирээдүй бүрхэг болох нь гарцаагүй" гэж хэлсэн үгийг нь АН-ын дарга З.Энхболдод хаяглалаа гэж ойлгож болохоор байна. МҮАН тоглолтын санаачилгыг гартаа авахыг хүсэж байна. Тус намын генсек Цогтгэрэлийн үгнээс ч тэгж ойлгож болохоор байсан. Харин маш том эвсэл байгуулна гэж Энхсайханы хэлсэн үгийг яаж ойлгох вэ? Парламентад байгаа бүх нам нэгдэж нэг хүчин болох гэж байгаа юм биш биз дээ гэж бодоход хүрлээ. Нөгөө талд нь ард түмэн байх уу, тэгвэл.

 

Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энхсайхан ч бас долоон голтой чоно доо. Юу ч санаж мэднэ. 2016-03-16
Зочин:Надад Энхболд таалагддаг. За гэвэл ёогүй. Нэг хүн дээр алдаж болно ш дээ. Гэхдээ би түүнийг алдсан гэж харахгүй байна 2016-03-16
Зочин:Ноёдын зодолцох цаг эхлэх нь ээ. Өлсгөлөн ноход ясаа булаацалдах мэт. 2016-03-16
Зочин:Учраа олоосой билээ, дээгүүрээ. Тэгвэл бид ч суудлаа олох болно 2016-03-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?