МУН ЖЭ ИН : БНСУ ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ БОЛОХЫГ ДЭМЖИХГҮЙ

2017-09-15  

БНСУ стратегийн чанартай цөмийн зэвсэг эзэмших буюу бие даан цөмийн зэвсэг судлахыг дэмжихгүй гэдгээ тус орны ерөнхийлөгч Мун Жэ Ин мэдэгдлээ. Тэрээр "БНСУ цөмийн зэвсэг эзэмших нь Солонгосын хойгийн энх тайвныг хамгаалахад ашиггүй, Зүүн Хойд Азийн бүс нутагт цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх байдлыг үүсгэж мэдэх юм.

Гэвч БНАСАУ-ын цөмийн үйл ажиллагааг зохицуулах үүднээс БНСУ армийн хүчээ эрчимжүүлэх шаардлагатай. БНАСАУ-ын цөмийн үйл ажиллагаа нь тус орны нөхцөл байдал, хоёр орны харилцаанд ашиггүй тул тус орон цөмийн зэвсэг эзэмшихийг олон улсын хамтын нийгэмлэг болон БНСУ хүлээн зөвшөөрөхгүй" гэжээ.

БНАСАУ цөмийн 6 дахь туршилтаа хийсний дараа, БНСУ-ын улс төрийн сөрөг хүчнийхэн Америкийн стратегийн цөмийн зэвсгийг өөрийн орондоо байршуулахыг уриалж эхэлсэн бол, энэ тухай иргэдийн дунд явуулсан санал асуултын дүнгээр 53.5 хувь нь дэмжиж, 35.1 хувь нь эсэргүүцсэн байна.

 

 

Эх сурвалж : Mongol.cri.cn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?