АГААРЫН БӨМБӨЛӨГ ЖОЛООДОХ ОЛОН УЛСЫН НААДАМ ГЕРМАН УЛСАД БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2017-09-16  

Германы баруун нутгийн Варштайн хэмээх суурин хоёр зүйлээрээ дэлхийд алдартай. Нэг нь шар айраг, нөгөө нь тэрхүү пивоны компанийн зохион байгуулдаг агаарын бөмбөлгийн наадам юм. Тус компани Варштайнд 1986 онд энэ наадмыг анх зохион байгуулснаас хойш Европт хамгийн том наадамд тооцогддог болжээ.  

9-р сарын эхээр Варштайнд болсон олон улсын агаарын бөмбөлгийн наадамд   Герман, Бельги, Испани, Польш, Англи, Нидерланд, Бразил, Швейцар, Чех гээд 9 орны 258 нисгэгч оролцож ур чадвараараа өрсөлджээ. Энэ жилийн наадмын үеэр энгийн 164  агаарын бөмбөлгөөс гадна бух тэрэг, наран цэцэг, пивоны аяга, бугуйн цаг зэрэг янз бүрийн өвөрмөц хэлбэртэй 34 бөмбөлөг хөөргөсөн нь үзэгчдийн талархлыг анхаарлыг татсан юм.

 

 

Ц.БАТТУЯА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?