Германы баруун нутгийн Варштайн хэмээх суурин хоёр зүйлээрээ дэлхийд алдартай. Нэг нь шар айраг, нөгөө нь тэрхүү пивоны компанийн зохион байгуулдаг агаарын бөмбөлгийн наадам юм. Тус компани Варштайнд 1986 онд энэ наадмыг анх зохион байгуулснаас хойш Европт хамгийн том наадамд тооцогддог болжээ.
9-р сарын эхээр Варштайнд болсон олон улсын агаарын бөмбөлгийн наадамд Герман, Бельги, Испани, Польш, Англи, Нидерланд, Бразил, Швейцар, Чех гээд 9 орны 258 нисгэгч оролцож ур чадвараараа өрсөлджээ. Энэ жилийн наадмын үеэр энгийн 164 агаарын бөмбөлгөөс гадна бух тэрэг, наран цэцэг, пивоны аяга, бугуйн цаг зэрэг янз бүрийн өвөрмөц хэлбэртэй 34 бөмбөлөг хөөргөсөн нь үзэгчдийн талархлыг анхаарлыг татсан юм.
Ц.БАТТУЯА