ЕСДҮГЭЭР САРЫН 15-НЫ БАЙДЛААР АЛТ ТУШААЛТ 1.1 ТОННООР ӨСӨВ

2017-09-20  


 

Монголбанк энэ оны есдүгээр сарын 1-нээс 15-ныг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 1.4 тонн алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 1.1 тонноор өссөн үзүүлэлт юм.

Алт тушаалтын нийт дүн оны эхний есөн сарын байдлаар 13.6 тоннд хүрлээ. Монголбанкинд алтаа тушаавал алт олборлогч байгууллага, иргэд ашигт малтмалын нөөц ашигласны  татвар /АМНАТ/ 2.5 хувийг төлдөг бол экспортолсон тохиолдолд үүнээс хоёр дахин өндөр татвар төлөх юм.

Монгол Улсын олборлон баяжуулж байгаа алтны дундаж агуулга 85.0 хувь байдаг. Тиймээс алтыг олон улсын зах зээлд борлуулахад 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг. Гадаадад алтыг цэвэршүүлэхэд алтны экспортын татвар, тээвэр, даатгал, хамгаалалтын зардал гардаг.  Харин  Монголбанканд алтаа тушааснаар Лондонгийн үнэт металлын захын үнээр эрсдэлгүй, бусад нэмэлт зардалгүйгээр алтаа худалдах боломжтой юм.

Монголбанкинд алт худалдах нь Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад өөрийн хувь нэмрээ оруулах ач холбогдолтой.

 

 

Эх сурвалж : Монголбанк

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?