ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ

2017-09-20  

Мексикийн төв нутгийн Морелос мужид есдүгээр сарын 19-ны өдөр 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Орон нутгийн засаг захиргааны бүртгэлээс үзвэл газар хөдлөлтийн улмаас 120 гаруй хүн амиа алдсан байна. Мексикийн газар хөдлөлтийн үндэсний төвийн мэдээнд тэмдэглэснээр орон нутгийн цагаар 13 цаг 14 минутад 57 километрийн гүнд газар хөдөлжээ.

Одоогоор аврах ажил үргэлжлэж байгаа бөгөөд нас барсан хүний тоо нэмэгдэж магадгүй байгаа аж. Энэ удаагийн газар хөдлөлтөд Мехико хотын барилга байгууламж дайвж, газар хөдлөлт хүчтэй мэдрэгдсэн тул оршин суугчид талбайд цугларан аюулаас сэргийлсэн байна.

Газар хөдлөлтийн дараа Мехико хотын олон улсын нисэх онгоцны буудал нисэх онгоц хөөрч газардахыг түр зогсоож, барилгын байдалд хяналт шинжилгээ хийсэн ба одоогоор хэвийн ажиллаж байгаа талаар Синьхуа агентлаг мэдээлжээ.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?