АРГАЛ ШИГ ЭЛЧЭЭРЭЭ ТӨӨНӨХ Х.БАТТУЛГА БА ГЯЛГАР ЦААС ШИГ ХОРЧИЙХ Ц.ЭЛБЭГДОРЖ ХОЁР

2017-09-21  

Ц.Элбэгдорж Монгол улсын тэргүүнээр 8 жил тухалсан. "Хэлдэг" хоч зүүсэн Ц.Элбэгдорж 8 жил хаанчлахдаа дэвэн дэлхийгээр нэг доншуучилсан. Гадаад арга хэмжээг том, жижиг гэж ялгалгүй цөмсөн. Төсвийн хөрөнгийг баруун солгойгүй цацсан. Оролцохдоо бусдын анхаарлыг өөртөө татах зорилгоор хамтлаг дуучид, бүжигчдийг дагуулж сүр бараа үзүүлсэн. Давосын уулзалт, НҮБ-ын чуулга уулзалтыг тэр тусмаа алгасаагүй. Давосын уулзалтанд ерөнхий сайдтай давхцан давхцан оролцож байсан. Зугаалж ирээд хоосон айлчлалынхаа үр дүнг дөвийлгэхдээ харин тэр гаршсан. Түүнд тийм телевиз, сонин, сайт бүгд байсан. Түүний тэр түмэн айлчлалаас Монголын ард түмэнд наалдсан зүйл нэгээхэн ч үгүй. Айлчлалын үр шимийг Ц.Элбэгдорж өөртөө л шингээсэн. Хамгийн сүүлд Асем-ын уулзалтыг Монголд зохион байгуулсан. Асар их их шүүмжлэл дагуулсан ч, пиарын хүчээр дарж амжсан. АСЕМ бол үнэндээ ямар ч үр дүн, өгөөжгүй, энгийн үгээр хэлбэл "өргөн зугаалга" болсон. Асем-ын уулзалт Монголын ганхаж байсан эдийн засгийг ширвэхэд л нэрмээс болж, тэр их төсөв мөнгө нь нэрэн дээрээ Асем боловч нэдэр дээрээ Ц.Элбэгдоржийн төрийн тэргүүнээ өгөх үдэлтийн арга хэмжээнд зарцуулагдсан гэж үзэх хүмүүс ч гарсан. Төрийн тэргүүн маань ингэж л өөртөө ажилласан. Хэрвээ тэр ерөнхийлөгчийн албан тушаал дээрээ байсан бол НҮБ-ын чуулган, Давосын уулзалтанд  хөөцөлдөж" байгаад л дахиад явах байсан. Тэгэхгүй бол түүний нэр төр уначих юм шиг, хэн ч биш гэж ойлгогдох юм шиг бодогддог байсан байж магад гэж таамаглана. Нэр алдарт бялуурсан Ц.Элбэгдоржид өөрийнх нь нэр төр л чухал байсан гэдгийг онцолья.

Харин Х.Баттулга бол галд ороод хорчийдог гялгар цаас шиг Ц.Элбэгдорж биш, асаахад элчээ өгдөг аргал шиг гэдгээ харуулж эхэллээ. Ц.Элбэгдоржийн үхэн хатан зүтгээд байдаг НҮБ-ын Чуулган, Давосын уулзалтаас татгалзаж болно гэдгийг өөрийн биеэр үлгэрлэв. Орондоо гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилыг томилов. Ийнхүү албаны бусад хүмүүс ч Монгол улсыг төлөөлж болохыг илтгэв. Төрийн тэргүүн зүгээр нэг зугаалах, хэсүүчлэх биш, үр өгөөжтэй айлчлах нь чухал, тэр тусмаа зарим нэг ач холбогдол бүхий өндөр хэмжээний гадаад айлчлалаас татгалзаж болдог юм байна. Х.Баттулга ерөнхийлөгчийн албан ёсны анхны айлчлал, зарим нэг шийдвэр нь ингэж хэлэх, ингэж харьцуулах, дүгнэх боломжийг олгов. Сонгогдоод 3 сар ч болоогүй Х.Баттулга ерөнхийлөгчийн албан ёсны анхны айлчлал хойд хөршөөсөө буюу, Владивосток хотод зохиосон Алс Дорнодын эдийн засгийн форумаас эхэлсэн. Санаачлагч В.Путин ерөнхийлөгчтэй хүсэн хүлээж байсан гэрээгээ үзэглэж чадсан. Тэд нөхөрлөсөн. Зах зээлийн ханшаар дэлхийд нүүрсээ борлуулах нийлүүлэх эхний гарцыг тавьж чадсан гэрээг байгуулсан. Таван толгойн кокжсон нүүрсийг хүлээн авахыг эртнээс сонирхож буй Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй ч шадарласан. Тэд нөхөрсөг дотно яриаг өрнүүлж чадсан. Японы талаас техник, технологийн дэмжлэг авах асуудал ч нааштай шийдэгдсэн.

Ийм нэг эдийн засагт эргэлт хийх, нүүрсээ ганц улсаас хамааралгүй дэлхийн зах зээлд, зах зээлийн үнэ ханшаар нийлүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж чадав. Анхны айлчлалаараа Орос, Японы удирдагчидтай Таван Толгойн нүүрсний ордыг хамтран ашиглах талаар санал нэгдсэн гэж ажиглагчид дүгнэж байна. Ийнхүү Баттулга ерөнхийлөгч 3 сар хүрэхгүй хугацаанд маш чухал гэрээг үзэглэлээ. Түүний дараагийн албан ёсны айлчлал Хятад улс. Таван толгойн нүүрсний асуудал мөн л гол сэдэв байх болно. Ямар хөзөр атгаж очихоо Х.Баттулга ерөнхийлөгч тооцож буй нь мэдээж. Хоёр тал энэхүү айлчлалд бэлдэж байна. Энэ айлчлалаас өмнө ерөнхийлөгч Х.Баттулга өөр бусад гадаад томилолтод яарахгүй байна. Х.Баттулга бол галд орохоороо хорчийх гялгар цаас шиг Ц.Элбэгдорж биш, харин асах тусмаа элчээрээ төөнөх аргал гэдгээрээ ялгарч байна гэж харьцуулж болох нь.

 

 

Нийтлэлч Цэндийн ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зоригоо:Баттулга , бид чамтай хамт даа 2017-09-21
Ганчимэг:Нэг улсын хараат байж болохгүй шүү 2017-09-21
Хишгээ:Дэмждэг, цаашид ч дэмжинэ 2017-09-21
Саруул:Ядуу байх нь аюултай бус, Тусгаар тогтнолоо алдах нь өюул 2017-09-21
123:Ард түмэн Баттулгыг дэмжиж байгаа шүү. 2017-09-21
Ганаа:Ичмээр юм бичих юм. Долигнуур нь дэндсэн. 2017-09-21
Алантуяа :Эх орон ч хүн шүү дэмжэж байна 2017-09-21
Seelee:Aimaar pyaldagdah yum aa....neeree.! 2017-09-21
Ilch saitai:Mash zov dugnesen bn. Dolihnoson yum yum ch alga. Unendee ilch saitai shuu, Battulga Eronhiilogch. Elbegdorj ch dee. Gylgar tsaash bas gylgar uut. 2017-09-21
Д.Батболд:Эх оронч хүү шүү Монголчууд чамаар бахархаж байна зөв алхам хийсэн дэмжиж байна 2017-09-21
Tuya:Ganaa Seelee 2 toi sanal neg!! Ingej tenegtehee bolih heregtei. 2017-09-21
Чимгээ:Дарга нар тайлагнаж сурах хэрэгтэй. Сэтгүүлчид я гэсэн хараа хяналтандха байлгах нь зөв. Үнэлэлт дүгнэлт өгч, харьцуулсан нь таалагдлаа. 2017-09-21
Доржоо: Элбэгдорж маань ард түмний дунд хэзээ орж ирэх бол оо? Хүлээж л сууя. 2017-09-21
Ганболд: Сайныг нь ч, саарыг нь ч хэлж сурья. Буучихсан юм хөөрхий гэж бас орхидоггүй юм билээ, өмнөхийгээ яалаа даа, Элбэг ээ. Баттулга бол эр хүн шүү. 2017-09-21
зочин:эвий эвий ээбий минь хаана явна вэ??? 2017-09-21
Эрдэнэ:8 жилийн боловсролтой, ганц ном уншаагүй, Загалмайсан эцэг киног өдөр бүр үздэг Женко яаж тэр мундаг төрийн тэргүүнүүдтэй уулзаж ярих сэдэв ч байхгүй, яръя гэхнээ орос, англи гээд наад захын хэлгүйгээ мэдээд Харвард төгснөөр нь Мөнхоргилыг явуулаа биз. Пялдаг нийтлэлээ зогсоо Энхбат 2017-09-21
Малчин ард:Баттулга Ерөнхийлөгчийнхөө төлөө Монголын ард түмэн амиа өгөхөд ч бэлэн байгаа. Таньд амжилт. 2017-09-21
Иргэн:Баттулга ерөнхийлөгчийг дэмжиж байна. 2017-09-21
Загдаа:Элбэгдоржийн хувьд төрийн өндөр албан тушаал төсвийн мөнгийг хайр найргүй бүүр арай дэндүү цацаж бусад хүмүүсийг гартаа оруулж өөрийн төлөө морь нохой шиг зүтгүүлдэг түүндээ гаршсан. Олон хүнд хулгайлах боломж олгож байж ашигладаг. Шүүхийн лүндэндорж хурц гээд олон хүн бий. Тамгийн газрынх нь төсөв өмнөх бүх ерөнхийлөгч нарын төсөвтэй тэнцэнэ бу****д хулгайлах боломж олгож өөрөө хулгайлдаг үүнийг шалгаачээ. 2017-09-21
ㅅ:Ёстой мундаг хүнээ сонгож чаджээ 2017-09-21
Зочин:Зөв ш тээ долигоносон юм алга тэнэг минь ядуу амьдарч байгаагаа мэдэхгүй тэнэгтээд л байх юм.Баттулгыг дэмжиж залбирч байсан ялсан гарсан бидний төлөө монголын төлөө юм хийнэ гэж маш их итгэж байгаа.Хийнээ уул нь зөв хөдлөх юм бол юу байх вэ дээ монголчууд дороо л босоод ирнэ дээ. 2017-09-21
Монгол ялж ээ:Хэ хэ эргүү Оркуудад нь таарсан юм бичиж дээ 2017-09-21
Зочин:Нэг үнэт зүйлтэй адил үзэл бхримтлалтай нэг намын хоёр гишүүнийг хагаралдуулахын тулд эрх мэдэлтэйд нь долигнож ажилгүй болсныг нь доромжлохоо боль 2017-09-21
Зо:Эбх маан Эрдэнэтээс 500 сая до****аа саагаад сууж байгаа өөр яадын зууны луйварчин... 2017-09-22
Уншигч:Энэ одоо юу вэ, зүгээр сэтгүүлч шиг олон талаас нь хараад бичиж болдоггүй юм байхдаа 2017-09-22
Арай л пялдага юм аа:За муусайн бѳгс долоогч ингээд долигноод долоогоод хүнийг эвддэг байхгүй юу? Жудо үзэх гээд ѳчнѳѳн хоног гадаадаар явсан аа яах уу? Оронд нь Мѳнхоргил явж байгаан бол адилхан тѳсвѳѳс мѳнгѳ гарна ш тээ мал аа. Хэл усгүй юм чинь ичээл явахгүй байгаа биз. Сая Орост орчуулагч нь яасан 2017-09-22
Арай л пялдага юм аа:За муусайн бѳгс долоогч ингээд долигноод долоогоод хүнийг эвддэг байхгүй юу? Жудо үзэх гээд ѳчнѳѳн хоног гадаадаар явсан аа яах уу? Оронд нь Мѳнхоргил явж байгаан бол адилхан тѳсвѳѳс мѳнгѳ гарна ш тээ мал аа. Хэл усгүй юм чинь ичээл явахгүй байгаа биз. Сая Орост орчуулагч нь яасан 2017-09-22
Гана:Энэ ч одоо юу гэсэн ч утгатай юм. Дэндvv бялдууч зусарч нэгэн байнаа бичсэн эзэн нь 2017-09-22
Бямбаа:Ийм л дарга мөн чих хэрэгтэй байлаа 2017-09-22
ялна:багцаа нь байнаа байна, элбэг гэгч бузар хулгайчтай зүйрлэх юм байхгүй дээ 2017-09-22
Эрх чөлөө:Нүб ээр хүлээн зөвшөөрөгдөж байж бид тусгаар тогтнолоо авч үлдэж чадсан гэдгийг үргэлж санаж явах ёстой.энэ одоо баттулгад үйлчлээд байгаа юмуу.эх орондоо гэсэн сэтгэл нь энэ үү.бид тусгаар улс гэдгээ тунхаглаж байж л оршин тогтох нь үнэн шүү түүхээ судал даа эрхэм бялдуу ч гуай 2017-09-22
Soronzon:Demjij bn mongoliin ard tumen zuv hunee songson 2017-09-22
Зочин:Гадаад хэл мэддэггүй ерөнхийлөгч ажил шийдэж чададгүй гэж хэн хэлсийн.Зүтгэл байвал хөгжлийн бэрхшээлтэй хэлгүй хүн ч ажил төрөл ярих боломжтой болсон хорвоошдээ.Тухайн орныхоо хэл усыг мэддэг дуртай орчуулагчаа дагуулаад явах эрх нь ерөнхийлөгчид бий.Харин гадаад хэл халтралчаад би л гээд цээжээ дэлдээд байгаа нөхдүүдэд дагуулаад явахад нүүр улайлгахгүй орчуулчихддаг нь хэд бол.Синхрон орчуулга хийдэг хүн бол арай өөр.Тэр тусмаа улс хоорондын дипломат яриа хэлэлцээрт орчуулга хийх хүнийг зөв сонгох хэрэгтэй.Саяын орчуулагчийг бол зөв сонгож чадаагүй.Энэ асуудлыг хариуцсан нөхөр яагаад ийм алдаа гаргав гэдгийг шалгах хэрэгтэй.Хэлмэрч сонгох чадвар нь дутвуу.Эсвэл Ерөнхийлөгчийн нэр хүндийг унагах гэсэн далд явуулга байвуу гэдэгт учир байна.Нэгэнт ард түмний сонголтоор гарч ирсэн ерөнхийлөгчөө дэмжиж ажиллахын оронд маргаашаас нь муулаад эхэлдэг хар масс байгаа учраас надад бас хардах эрх байна. 2017-09-22
зөв:Бөөн мөнгө үрж очдог Элбэгийг НҮБ-д үг хэлэх гэхэд нь танхимд суух хүн олддоггүй учир МУ-ын элчин сайд гадны төлөөлөгчдийг царайялан манай даргыг үг хэлэх үед Та хурлын танхимд сууж өгөөч гээд гуйж явдаг байсан нь нууц биш.Бүр Европоос монголын олон элчингүүдийг Нью Иоркт Элбэг дуудан аваачижтэднээр гцйлгуулдаг байсан. ичмээр дамшиг даа. Тулга ийм нөхцөлд очихгүй нь түмэн зөв.МУ-ын нэр хүнд ийм л түвшинд байгаа. Эхлээд нэрээ өөд татаад дараа нь гадуур хэсвэл дээр.НҮБ бол жижиг гүрэнд падлийгүй хүнд суртлын байгуул****. Томчуул дээгүүрээ бүхнийг шийдэж бага улсуудад огт хүртээлгүй газар. Тэнд очиж мөнгө үрээгүй нь Булгын ухаалгын шинж. 2017-09-22
Zochin:Mongol ylsan n unen uu mongol ylnachuudaa huul hynaltiig bugdiig n Enkol geh danjaadiin huu avchaad salaavch ogood baihad archaagaa aldaad ajlaad ogoh baih geed guigaad baih unend guitsegdeh vii dee MONGOL ylanchuudaa harj l baiy 2017-09-22
Золоо:Ямар үр дүн гарахыг цаг хугацаа харуулах байх,Ард түмний хүсэн хүлээсэн үр дүн гарвал монголчуудын хайрлан,хүндэлсэн баатар болох байх,чадахгүй бол ард түмэн,улс маань л хохирох байх яамаар ч юм дээ? Итгэлийг зүтгэлээр хариулна гэдэгт найдна. 2017-09-22
зочин:цаг хугацаа л харуулна даа.хэдэн жилийн дараа ж енког бас л ийм хувь заяа угтана даа.хөлсний бичээчэээээ 2017-09-22
Б.энхбаяр:Манай ерөнхийлөгч маш зөв ажлаа эхэлж байна.Х.Баттулга ерөнхийлөгчийнхээ ажлыг байнга дэмжих болно.яагаад гэвэл зөв төлөвлөж хийж байгаа учраас. 2017-09-22
Б.Энхбаяр:Ерөнхийлөгчийгээ байнга дэмжих болно. 2017-09-22
Б.Энхбаяр:Таныг байнга дэмжих болно. 2017-09-22
би:Хэлний мэдлэггүй гэж хэн хэлж байгаа юм бэ. Харин ч манай ерөнхийлөгч орос англиар чөлөөтэй ярьдаг хүн шүү 2017-09-22
daldag:Arai doldoi yu ain ene hoer neg yumnii hoer tal 2017-09-22
Хөөрхий:Бөгс долоох урлаг бүр бүтэн бие долоох урлаг боллоо доо. 2017-09-22
Narantsetseg:Manai shine erunhiilegch yag l chingis haan shig mongol uhaanaar mongol setgelgeeger eh ornoo uud ni tatah gej zvtgej bga ni ih taalagdaj bnaa. 2017-09-22
Солонго:Ийм ерөнхийлөгч байх болов уу гэж монголын ард түмэн итгэл хүлээлгэж сонгосон алдаагүй байхаа 2017-09-22
Зочин:Элчээрээ гэж ямар элэнцэг чинь байхав. Илч дулааны илч юм бол ИЛЧ гэж бичээч, мал сэтгүүлчээ. 2017-09-22
ЗОЧИН:ӨМНӨХИЙГӨӨ ҮРГЭЛЖ МУУЛЖ ХАРААЖ БАЙДАГ МУУХАЙ ЗАНГАА БОЛЬЦГОО. ЭНЭ ЗАН ЧАНАР БИДНИЙГ УРАГШ ЯВУУЛАХГҮЙ. 2017-09-22
Sanaa: 2017-09-22
tert : Баттулга элбэгээгийн хаана ч хvрэхгvй лдэ ядуу байхнь хамгийн аюул 2017-09-22
Sanaa: 2017-09-22
BIRA Pagva :Mongol Ulsyn Erunkhiile****ig etseg Tenger, ekh ,Gazar iveen tetgech boltugai!!!!!!!! 2017-09-22
Sanaa: 2017-09-22
Irgen:Battulgiig hel usgui gej hen ta nart heltsiin be kkk angli orosoor cholootei shte medku baij bolovsrolgui etr gehee bolildoo ih surguliin une tseneguiand diplomtoi diplomgui mash mundag bolovsorson Hun shte! Ta nariin shuteed bdag enkold chin tgul angli ch ugui oros ch uguithe hun shte! Yuma medej yarij 2017-09-22
Sanaa:Unen saikhan hellee... Mongol ulsiin neriig ****tai ****san hun ni Elbegdorj! Odoo iim ****tai nereer Mongoloo tuluuluud ochij yahiin... Ternii orond uls ornoo uud ni tatchihaad nuur bardam Uulzaltandand yvsan deer sh dee! Uuniigee medej bgaa uchiraas Shine Erunkhiilugch maani uls ornoo uud ni tatah geed bna . Zarim 1 orkuud uursdiinhuu hellegeer orj ntr gej duudaad , bolovsrol yrisan baagiinuud nusaa tseverhen niij surchihaad bicheerei !!! Tsu tsu tsu 2017-09-22
so:demjinee..udakhgui mongol uls buren ylakh bolnoo 2017-09-22
Зочин:Пээш энэ Энхбатыг чинь овоо эр гэж бодож байсан чинь хөгийн нэг пялдага байсан байж шүү дээ. Өрөвдмөөр юм. Нэг сандал горьдож дээ 2017-09-22
зочин:Асах төөнөх илч мэт байгаарай 2017-09-22
Tiim shuu:Bid Battulga yerunhiilugchduu itgej baigaa! Alsiig harsan holiin bodol, tusgaar togtnoloo batatgah zuv hunee tavisan gedegtee itgej baigaa!!! 2017-09-22
Зочин:Загатансан газар маажих шиг бичсэн бн.Амжилт хүсэе... 2017-09-22
Зочин:Пялдаг гаруу энэ сэтгүүлч 2017-09-22
Батбилэг:Баттулга ёрөнхийлөгчид өмнөх төрийн тэргүүнүүдээс ялгаатай ганц зүйл бий.Энэ нь түүний ард жагссан 3 сая монгол хүмүүс юм. 2017-09-22
Irgen:Battulgiig hel usgui gej hen ta nart heltsiin be kkk angli orosoor cholootei shte medku baij bolovsrolgui etr gehee bolildoo ih surguliin une tseneguiand diplomtoi diplomgui mash mundag bolovsorson Hun shte! Ta nariin shuteed bdag enkold chin tgul angli ch ugui oros ch uguithe hun shte! Yuma medej yarij 2017-09-22
Irgen:Battulgiig hel usgui gej hen ta nart heltsiin be kkk angli orosoor cholootei shte medku baij bolovsrolgui etr gehee bolildoo ih surguliin une tseneguiand diplomtoi diplomgui mash mundag bolovsorson Hun shte! Ta nariin shuteed bdag enkold chin tgul angli ch ugui oros ch uguithe hun shte! Yuma medej yarij 2017-09-22
Иргэн:Наанаа нэг юм яриад цаанаа шал өөр юм бодож явдаг хоёр үзүүртэй зүү. 2017-09-22
Gd:Umnuhiig ni muulj odoogiinhod dolignoh ch uudtei zan bish de naad hun chini dunguj ehelj bn ur dun garah boloogui yamar ur dun garahiig ni ch sain medehgui l bn. Yu ch gesen ene hunii ajliig ni taivan hiilge tertei tergui ed nar tuuhend uldeh humuus sain muu ni ayndaa medegdeh biz 2017-09-22
Дорж:Элбэгийн хувьд үнэнг бичжээ.Харин Ба-д бол "ялихгүй зусар баяжихад саад" гэгч болжээ хө 2017-09-22
Энхболд:Арай дэндүү долигоножээ 2017-09-22
ЭНХЭЭ:ЭЛБЭГДОРЖИЙГ БҮХЭЛД НЬ ХАРЛУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ДОР ХАЯЖ 50%НЬ ТУХАЙН ҮЕДЭЭ ТҮҮНИЙ ТӨЛӨӨ САНАЛАА ӨГСӨН БАЙГАА ШҮҮ.МАНАЙ МОНГОЛЧУУД ЭНЭ БУРУУ ШҮҮ ГЭСЭЭР БАЙХАД ҮХЭР ШИГ ЗӨРЖ (МАГАДГҮЙ МӨНГӨӨР СОНГОЛТОО ХИЙЖ)ТУХАЙН ҮЕИЙН МАХН-ЫГ СОНГОСОН .ТИЙМЭЭС ХҮЧИЙГ ТЭНЦВЭРЖҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ ЭБЭ-Г ЖИШЭЭ НЬ БИ МАШ ОЛОН ХҮН СОНГОСОН. МИНИЙ ХУВЬД ЭБЭГИЙН ХАМГИЙН ЗӨВ (НЭН ЯЛАНГУЯА ӨНӨӨГИЙН ШУДРАГА БУС ШҮҮХИЙНТОГТОЛЦООТОЙ ҮЕД) ЗАРЛИГ БОЛ ЦААЗААР АВАХ ЯЛ БАЙХГҮЙ БОЛГОСОН.БИ ЭБЭЭГ 100% БУРУУТГАХГҮЙЭЭ БУСАД АЛДААГ НЬ ЦАГ ХУГАЦААЛ ЗӨВ БУРУУГ НЬ ШҮҮХ БАЙХ... 2017-09-23
би:Дүрслэх урлагын Сургууль төгссөн хүнийг хэн боловсролгүй гэж хэлж чадаж бнаа харин ч мундаг ерөнхийлөгч шүү.Амьдрал бизнесийн асар их турш****тай хүн амжилт хүсье 2017-09-23
1900:Манайхан ингэж байгаад дараа нь газар доогуур ортол муулдаг хүмүүс дээ.Саяхан л ард түмэнтэйгээ элэг нэг ерөнхийлөгч ардчилсан ерөнхийлөгч нар мандуулагч ерөнхийлөг гээд л үгээ олж ядаад л Элбэгдоржийг магтаж байсан одоо энэ хүн шиг муу хүн алга боллоо.Бид нэг ийм л дүр төрхтэй ард түмэн болж байна даа.Хүнийг хийсэн ажил үр дүгнээр нь хэмжиж үнэлэдэг юм л даа долигнуурууд нь амаа зууртал урд нь очоо майсайх юм уг нь Баттулга ерөнхийлөгч энэ хоосон магтаалаа боль гээд хэлчихмээр бхйгаа юм.Ажилд чинь гай болно доо энэ долоогч нар 2017-09-23
Harantuya:Mundag shuu Mongolin mini baharhal ehoron ard tumnii abragch mini hairtai shuu ard tumen chini 2017-09-23
Доржоо:Мөнгөний сэтгүүлч гэж ийм хүнийг хэлдэг юм. Сайн харж авцгаа 2017-09-23
z:Elbegdorj Zoljargal Bayrtsogt Bayr Saixanbileg xotoon mer agsan Battbayr ulaan xatsart Badamjunai Sandui nart Eruu uusgej yal ugch Xurungiig mi xuraaj Tur uruu darmaar bn da 2017-09-23
Лрполл:Элбэгдоржийг овоо нь Монгол гэдэг нэртэй хятад хун байсан гэлдэх юм унэн болов уу. 2017-09-23
z:Elbegdorj Zoljargal Bayrtsogt Bayr Saixanbileg xotoon mer agsan Battbayr ulaan xatsart Badamjunai Sandui nart Eruu uusgej yal ugch Xurungiig mi xuraaj Tur uruu darmaar bn da 2017-09-23
ОРОС МАЯГИЙН ХЯМДХАН ОРИЛОО ХУДАЛ ЖҮЖИГЧИН :20 ЖИЛ ХУ-ЖАА ГЭЖ ХӨМСГӨӨ ЗАНГИДАЖ ШҮДЭЭ ЗУУН ЯВСАН МОНГОЛЫН ГАНЦ НАЦИСТ ҮЗЭЛТЭЙ УЛС ТӨРЧ ЖЕНКО ОРОС РУУ НҮҮРСЭЭ ГАРГАНА ГЭЖ ХЭЛЭЭД Л УРАГШАА МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ 3 ДАХИН УНАГАЧИХААД ТЭР ОРОС РУУГАА АМАЛСНААРАА НҮҮРС ГАРГАЖ МОНГОЛЧУУДЫН АЛДАГДЛЫГ ТӨЛӨХГҮЙ Л БАЙГАА.! ХЯТАДТАЙ ХЭТЭРХИЙ ИХ ХУДАЛДАА ХИЙЖ БАЙНА ОРОСТОЙ ТЭНЦВЭРЖҮҮЛНЭ ГЭЖ ПЭЭДИЙГЭЭД Л ЗАМЫН ҮҮДЭЭР 69 ГАРГАХАА БОЛИУЛЖ,МАХНЫ ЭКСПОРТОД 40-60 ЮАНЬ НЭМЖ ТӨЛӨХӨӨР БОЛГОЧИХООД ЯАГААД ХОХИРЧ БАЙГАА АРД ТҮМНИЙ ХОХИРЛЫГ БАРАГДУУЛДАГГҮЙ ЮМ? ХЯТАД ОРОСТОЙ ХУДАЛДАА ИНГЭЭД БАРАГ ТЭНЦВЭРЖИХ БАЙХ.ГЭХДЭЭ ЭНЭНИЙ ЧИНЬ ҮНИЙГ МОНГОЛЧУУД ТӨЛӨХ ЁСТОЙ ЮМ УУ? ЭБИ ЖЕНКО ШИГ ТҮМЭН АВГАЙЧУУДЫН ХОРМОЙ ДАМЖИЖ МЯНГАН ХУУЛЬ БУС ХҮҮХДҮҮД ЭНД ТЭНД ЦАЦААД ОРОС ЭРЛИЙЗҮҮДИЙГ НЬ АВЧ ҮЛДЭЭГҮЙ.ЭХНЭР НЬ МОНГОЛ ОВОГ НЬ МОНГОЛ.ТЭР БҮҮ ХЭЛ АСРАМЖИЙН ГАЗРААС ХҮҮХДҮҮД АВЧ САНАА ТАВИН ӨСГӨДӨГ ЁС ЗҮЙТЭЙ. ЭБИ ТӨГССӨН СУРГУУЛЬ ЭЗЭМШСЭН БОЛОВСРОЛТОЙ.ЭБИ НААД ЗАХ НЬ АНГЛИТАЙ.,ХЭНТЭЙ Ч ЯРИХАД ДҮЛЭГНЭЖ СӨӨНГӨТСӨН ЖЕНКО ШИГ ОНИГООНД ОРОХГҮЙ.ЭБИ АРД ТҮМНЭЭ ЖЕНКО ШИГ ДЭЭРЭМДЭЭГҮЙ.ЭБИ АНХ УДАА АРХИНЫ ЭСРЭГ ДАЙНЫГ МОНГОЛД ИЛ ЭХЭЛСЭН.ЖЕНКО АРД ТҮМНЭЭ 17 ЧИНГЭЛЭГ СПИРТЭЭР УГЖСАН.ЭНЭ БҮГДИЙГ ТООЧИЖ БАРАХГҮЙ БОЛХООР ИНГЭЭД БОЛЬЁ. 2017-09-23
Монгол:Энэ Энхбат бүр эрээ цээрээ алджээ. Угаасаа ингэж ****хөн долоож амьдардаг амьтан. Энхбаярыг яаж долоож насаараа дарга хийлээ. Ялсан нь манайх гэдэг урвагч бэртэгчин 2017-09-23
Монголчууд :ШИНЭ ЕРОНХИЙЛОГЧ ИНЭЭГЭЭД Л НЭГ Л САЙХАН, ХУУЧИН ЕРОНХИЙЛОГЧ ХОМХИЙГОО ЗУУГААД Л НЭГ Л БИШЭЭ 2017-09-24
зочин:ҮНЭХЭЭР НҮҮРИЙН БУЯНТАЙ ХҮН ЮМАА, ХАРАХАД Л НЭГ ҮНЭХЭЭР НҮҮР БАРДАМ, 2017-09-24
Zochin:Dolignuur doldoi 2017-09-24
Zochin:ТИЙМ ШҮҮ Элбэг дурак бол Монголд 3 хоноол гадагшаа зугаалдаг байсан. АРАЙ Л БАЙСАН ШҮҮ ТАНЖГАР ДУРАК... 2017-09-25
Иргэн:Магтаж байгаа царай нь юм байх даа. Бид үнэнийг ялгаж чадахгүй байгаа юм бол Бурхан мэдэх байлгүй дээ. Эрт орой хэзээ нэгэн цагт шийтгэл эсвэл шагналаа Бурханаас авах байлгүй дээ. 2017-09-25
Зочин:Аль нь ч Монгол улсын төлөө зүтгэдэг эсэх нь туйлын эргэлзээтэй. Эбэ нь далдуур их идэгч, Баттулга нь ****ан юм хувьчлаад үнэгүй шахам авсан хоёр хүн. Гэхдээ Элбэгдорж гадаад харилцаа талдаа Монгол улсад их ажил хийсэн байх. Баттулга нь Эбэ дээр Таван толгойг надад өгчих гээд орж байсан. Агуу шунал шүү. Гурван сая хүний хоолыг ганцаараа гударч яах гээд бгаа юм бол. Авахын тулд л нүүрсний экспортыг гацаасан. Улс орон ,эх орон гэж бодохгүй хүн . Зөвхөн халаасаа дүүргэж бвал болоо. Хүнд боловсрол дутаж бгаа нь тэр. Ийм л хүнийг төрийн тэргүүнээр сонгосон ор к гэдэг хүмүүст язгуурын Монголчууд бид гомдох ёстой. 2017-09-25
Даваасүрэн:Иргэдийн оролцоогүй төрийн тогтолцоо,төрийн оролцоотой аж ахуй бизнесийн тогтолцоог х****гүйгээр МОНГОЛ хөгжихгүй . Бая****а зөөдөг 1000 гарц байсанч ард иргэдийн амьрал сайжрахгүй . Зөвхөн улс төр,санхүү, эдийн засаг,гэмт хэргийн бүлэглэлүүд томорсоор байх болно. Оросоор гарах шинэ боомтыг ч мөн тэд л барина. Та бид нар баясах хэрэггүй. Харин яг энэ тогтолцоотой хэвээрэй бая****а зөөх гарц хичнээн олон байна МОНГОЛ-ыг цөлмөх ажил****а л эрчимжих болно. ЕРӨНХИЙЛӨГЧ монголыг аврахгүй горьдоод хэрэггүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар МОНГОЛ ялаагүй Баттулга ялсан. Одоо их хурлаа тараах ганцхан хувилбар л үлдсэн байна. ЗАЛУУСАА монголоо хувьсган өөрчлөхөд хувьсгалаас өөр аврал байхгүй........ 2017-09-26
Даваасүрэн:Иргэдийн оролцоогүй төрийн тогтолцоо,төрийн оролцоотой аж ахуй бизнесийн тогтолцоог х****гүйгээр МОНГОЛ хөгжихгүй . Бая****а зөөдөг 1000 гарц байсанч ард иргэдийн амьрал сайжрахгүй . Зөвхөн улс төр,санхүү, эдийн засаг,гэмт хэргийн бүлэглэлүүд томорсоор байх болно. Оросоор гарах шинэ боомтыг ч мөн тэд л барина. Та бид нар баясах хэрэггүй. Харин яг энэ тогтолцоотой хэвээрэй бая****а зөөх гарц хичнээн олон байна МОНГОЛ-ыг цөлмөх ажил****а л эрчимжих болно. ЕРӨНХИЙЛӨГЧ монголыг аврахгүй горьдоод хэрэггүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар МОНГОЛ ялаагүй Баттулга ялсан. Одоо их хурлаа тараах ганцхан хувилбар л үлдсэн байна. ЗАЛУУСАА монголоо хувьсган өөрчлөхөд хувьсгалаас өөр аврал байхгүй........ 2017-09-26
Б.Даваасүрэн:Иргэдийн оролцоогүй төрийн тогтолцоо,төрийн оролцоотой аж ахуй бизнесийн тогтолцоог х****гүйгээр МОНГОЛ хөгжихгүй . Бая****а зөөдөг 1000 гарц байсанч ард иргэдийн амьрал сайжрахгүй . Зөвхөн улс төр,санхүү, эдийн засаг,гэмт хэргийн бүлэглэлүүд томорсоор байх болно. Оросоор гарах шинэ боомтыг ч мөн тэд л барина. Та бид нар баясах хэрэггүй. Харин яг энэ тогтолцоотой хэвээрэй бая****а зөөх гарц хичнээн олон байна МОНГОЛ-ыг цөлмөх ажил****а л эрчимжих болно. ЕРӨНХИЙЛӨГЧ монголыг аврахгүй горьдоод хэрэггүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар МОНГОЛ ялаагүй Баттулга ялсан. Одоо их хурлаа тараах ганцхан хувилбар л үлдсэн байна. ЗАЛУУСАА монголоо хувьсган өөрчлөхөд хувьсгалаас өөр аврал байхгүй........ 2017-09-26
Б.Даваасүрэн: Баттулгыг дэмжиж болно. Тэр бол өнгөтэй мөнгөтэй сайхан эр хүн. Баттулгыг төрөөс дэмжээд өгвөл монголыг аюулгүй хүнсээр найдвартай ч хангана,хөрөнгө нь ч өснө. Харин ерөнхийлөгчийг дэмжиж болохгүй. Нийгэмийн харилцааг засварлах сайхан болгох бүхий л оролдлого бол нэг бол эзнийхээ тэнэгийг баталж байгаа хэрэг, үгүй бол идэх хугацаа хожиж байгаа гэмт үйлдэл юм . Харин их хурал тараах тухай ярьж эхэлбэл, нийгэмийн нам төвт энэ тогтолцоог өөрчлөх тухай алхам хийж эхэлбэл ерөнхийлөгчийн төлөө ..... шүү залуусаа Та биднийг өөрчлөлт хувьсгалт өөрчлөн байгуулалт хүлээж байна. 2017-09-26
jagaa buyn bish:zow zowson mongolchuud jargah tsag mon ch olon jil hulhiduullaa daa za idsen ervv ... gej bii dee 2017-09-27
Altan :Jinhene udirdagch 2017-09-28
Хурц Замын-Үүд :Элбэг монголд байгуулсан гавьяа байхгүйээ спиртийн загалмайлсан эцэг нь байсаныг ард түмэн мэдээгүй өнгөрсөн шүү 2017-09-28
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?