У.ХҮРЭЛСҮХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААР ХАРЖ ҮНЭЛЖ БАЙНА

2017-09-25  

Намын стратеги, тактикийг боловсруулан хэрэгжүүлэгч намын Бага хурлын гишүүд эргэлтийн түүхэн ач холбогдолтой шийдвэр гаргах хатуу үнэнтэй нүүрэлдлээ. Ардын нам ардынхаа төлөө зүтгэдгээ нотлох цаг үеийн дуудлагад хариу барихтай туллаа. Үйлдлээрээ “би, бид хэн бэ” гэдгээ харуулах торгон хоромтой золголоо. Энэ бүхэн нь МАНАН - гийн аюулт хавдраас намаа, нийгмээ ангижруулах үйл хэргээр дэнслэгдэж байна.

Намын Бага хурлын гишүүдийн мэдрэмж, шинэчлэлийн эрс шийдэмгий, чин зоригт түрлэг үйл явцыг эргүүлэх учиртай. Нийгмийг хэрсэн хадааст торыг тас татах учиртай. Эдүүгээ МАНАН-гийн мөн чанар, хор хөнөөлийг ойлгохтойгоо нэг болоо биз. Бодлого, үйлдлээр биежсэн, зохион байгуулалтаар зангигдсан тогтолцоог ухаарахтайгаа нэг  болоо биз. Ард түмний хүсэл зоригийг тосон авч биелүүлэхтэйгээ нэг болоо биз. Энд оюун санааг чилээсэн том том бичиг баримт шааардлагагүй. Энд эрх мэдэл, мөнгөнд аргалуулсан арчаагүй тохироо, урьхдуулалт хэрэггүй. Энд мөр алгадсан хуурамч нөхөрлөл ханшгүй. Энд ерөөс ёс зүй, ёс суртахууныг дээдэлчих. Чухамдаа бол ердөө л шударга ёсыг  сахичих. Намаа, олон түмнээ гэсэн хүн ёсны жудгийг сүсэлчих. Тэгвэл жинхэнэ улстөрчид гэдгээ та нар ил тод илтгэх болно. Намын хамт олон, ард түмний эрх ашгийг хамгаалагчид  байж хүндлэл, дэмжлэгийг  хүлээнэ. Энэ бол намын төдийгүй нийгмийн өмнө та нарын байгуулах гавьяа юм шүү. Намын нэр хүнд шинэчлэлийн шийдвэр гаргасан тэр мөчөөс чинь даруй сэргээд ирнэ. Энэ үйл явцыг гардсан, хөдөлгөөнд оруулсан У.Хүрэлсүх, Их хурлын гишүүд, үзэл бодолтнууддаа талархах учиртай. Талархан дэмждэггүй юм аа гэхэд саад тотгор тавьж бүү хөндөлсэй билээ. Шинэчлэлийн хүрд нэгэнт эргэсэн, түүхэн бодит хүчин зүйл үйлчлээд эхэлсэн. Энэхүү шинэчлэлийг  хувьсгалтай адилтган зүйрлээд байна, хувьсгал гээд байна. Асуудлын мөн чанар, нийгэм, улстөрийн ач холбогдол чухам үүнд оршиж байна. Тодорхой зорилт, зорилготой, түүнийгээ хэрэгжүүлэх чин хүсэл, тэмүүлэлтэй эрэлхэг дайчин, эрс шийдэмгий хүмүүс л цаг үеийн сорилт, шалгаврыг дааж, үүрч гардаг юм.   

МАН бол нугачаанд сөхөрдөггүй. Аливаа сорилтыг чадварлаг, нэр төртэй давж ирсэн хур түүхтэй нам. Түүн шиг зовлон, шалгуурт хатуужин шинэчлэгдсэн нам үгүй. 1990 оноос хойш марксизм-ленинизм, төв ёсны үзэл, үндэсний ардчилсан үзэл, ардчилсан социалист үзэл, социал-демократ үзэл,  ууган нэрээ сэргээх гээд үзэл санаа, үзэл баримтлал, арга зүй, зохион байгуулалтын хувьслыг нам туулжээ. Шинэчлэлийг  сэдэж, хэрэгжүүлсэн ухаантнууд, зоригтнууд ахмад, залуу гэлтгүй одоогийн Бага хурлыг бүрэлдүүлж  байна. Та нөхөд бол намын төдийгүй монгол түмний хүний нөөцийн алтан сан хөмрөг, баялаг билээ.Энд нэг агуулгыг зориуд тодруулъя. Намын онол, үзэл баримтлалыг өөрчлөн шинэчлэхтэй эн дүйх оюун санааны эргэлт бол намынхаа ууган нэрийг сэргээсэн явдал юм шүү. Нам ууган нэрээ сэргээх асуудал намын гишүүдийн үзэл бодол, зүрх сэтгэлд солонгорч, эрэл хайгуулын эргэцүүлэл, итгэл үнэмшлийн  шүүлтүүрт шигшигдсэн юм. Энэ үйл явц нь намын гишүүн өөрөө өөртэйгээ тэрсэлдэх, өөрөө өөрийгөө даван туулах, өөрөө өөрчлөгдөн шинэчлэгдэх чадавхи, чадамжийг шалгасан амаргүй даваа байв. МАН үүнд 30 гаруй жилийг зарцуулж, гурван үеийн нүүрийг үзсэн юм. Онол, практикийн хослол ийм хоржинтой. Шинэчлэл эрсдэлийг хэзээд дагуулдаг жамтай. Зүгээр л талхан дээр масло наахтай адилгүй. Намын нэрийг сэргээх үйлсийг хэн нэг нь манлайлах учиртай байв. Үүнийг У.Хүрэлсүх оройлон хийсэн. Энэ шинэчлэл нь буян, нүглийн орон зай болон буруу, зөвийн цаг хугацааны шалгавараар нэгэнт хэмжигдсэн юм. Тэгвэл өнөөдөр нам МАН-аар овоглосноор парламентад 65 суудал эзэгнээд байна. Ирээдүй, алсаа  харах, бодлоготон, улстөрч байхын үр дүн гэж энэ. Улстөрийг томоор зураглах зангараг гэж энэ.

Цаг цагаараа байдаггүй. Эдүүгээ нам болон нийгэмд үүсээд буй онцгой нөхцөлд Бага хурал Ерөнхий сайдыг тодруулах нь Гаслантай нь, бид дэргэдээ байгаа, бөөрөндөө байгаа нэгнээ таньдаггүй, ойлгодоггүй, эсвэл, доошоо жийдэг муу дуршилтай. Үүнийг  У.Хүрэлсүхийн талаар нам дотроосоо, МАНАН-гийн төлөөлөл дэгдээсэн үзэл суртлын дайнаас тод харж болно. Одоо үгэнд бус, утганд захирагдах үе. Тэгвэл сүүлийн хоёрхон сард өрнөсөн, өрнөж буй  У.Хүрэлсүхийг намнах шуурга, халуурлыг нэг саначихаарай. Үнэлэлт, дүгнэлт өгөөд үзээрэй! Үгэн пулемётоор ёстой нэг шүршиж, сийчэж өгөв шив дээ. Гэтэл үнэнд, утганд гүйцэгдэв. У.Хүрэлсүхийн  зөв болов. Намын удирдлага түүнд элдэв ял, зэм, гоочлол нялзаагаад, элдэв хаяг, гүтгэлэг зүүгээд нэр төрийг нь гутааж, улстөрөөс зайлуулах санаа, санаархалтай өгөөшийг нам, нийгмээр шүүлгэсэн. Ийм улайрсан, булай явуулга ардчиллын үед намд тохиож байсангүй. Гэтэл У.Хүрэлсүхийг манлайлагч, удирдагч юм байна гээд намын хамт олон, нийгэм үнэлээдхэв, хүлээн зөвшөөрөөдхөв. Энэ үнэн өндөрлөг хэдийнээ авчихаж. Намын удирдлага нийгмээс ингэтлээ хоцорч, амьдралаас ингэтлээ тасарч. Цаг үеэ мэдрэхгүй бол тусыг эс олох ангал руу хальтирсаар. Тэгэхлээр яах вэ, намын Бага хурлын гишүүд ээ?! Яах юу байхав. Гарц, гаргалгаа байна. Манай нам олон түмний  нам л юм бол У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар илгээх  үлдэв. Өнөөдрийн онцлог гэвэл засгийн тэргүүнийг МАНАН-тай тэмцэх чин хүсэл зоригтой, эсэхээр олон түмэн хэмжиж байна. Үүнийг тосон авах нь гогцоо шийдэл байх болно. Нийгмийн захиалгатай хөл нийлүүлж байна гэсэн үг. Эдийн засаг, нийгэм, хууль, эрх зүйн асуудлууд үүнтэй зохицоод дэвжих гольдригт орно. Энэ томилгоо нь өөрөө ард түмний эрх ашиг, даалгавар, хүсэмжлэлд нийцэж  байна. Санаачлагч, тэмцэгч хүн өөрөө санаачлага, тэмцлийнхээ утга, зорилго, түүнийгээ хэрэгжүүлэх арга замыг зурайлгасан байдаг. Түүнийхээ төлөө итгэл, сэтгэлтэй зүтгэдэг. Хажуугаас, хөндлөнгөөс, дэргэдээс, дээрээс дайрч орж ирж эргэлтийн ач холбогдолтой шинэчлэлийг шүүрэх хэнбугай ч зарчим, чиг шугамыг  буруу, ангид зүйл рүү хөтлөж үнэгүйтүүлдэг. Ийм туршлага бишгүй аж. У.Хүрэлсүх шинэ агуулгыг шинэ эрч хүчээр түүчээлэх зориг шулуун байна. Сэтгэлд нь багтаад байна. Орчин үед орчинлиг байя. Шууд өчихөд У.Хүрэлсүхэд Ерөнхий сайдын албыг тохъё. Хариуцлагыг  үүрүүлье. Нам шударга хөрсөнд бууя гэвэл, далайцтай, хурдтай, сэтгэлгээтэй ажиллая гэвэл түүний төлөө, түүнтэй хамтарч зүтгэхээс өөр арга алга. Суурь шинэчлэлийг удирдагч, манлайлагч л хийж гүйцэлдүүлнэ. Энд дан ганц зориг, итгэл мөхөсдөнө. Энд эрх мэдэл бас хэрэгтэй. Эрх мэдэлд шуналаа гэж шордох нь өөрөө тэнэг хэрэг. Эрх мэдэл өөрөө урлаг. Түүнийг хүндэлж болно. Түүнд дурлаж, сөхөрч болохгүй. Эрх мэдлийг ухаалаг, ёс зүйтэй хэрэглэвэл зорилго, зорилтод ач тустай.

У.Хүрэлсүх нийгмийн цараар сэтгэж, ажиллах улстөрийн  арвин капиталтай. Ам, ажил, үг, үйлдлээрээ үүнийгээ нотлосоор байна. Нам шинэчлэгдэх, Монгол цэцэглэн хөгжих, хүн хүмүүнлиг байх дархлааг суулгах эрх мэдэл намын Бага хурлын гишүүд та нарын гарт байна. Улстөрийн тавцанд намынхаа үйлсийг  шинэ имиж, шинэ менталитет, шинэ ахуйгаар аривжуулах ширийг хатааадаа, Бага хурлын гишүүд ээ!

Аугаа сэтгэгч Гегель: Түмпэнд хүүхдээ угаагаад түүнийг бохир устай нь хамт цацаад хаячихгүй байхыг сануулсан байдаг. Энэ нь хар, цагаанаа ялга, агуулга, утгад шүт, хүндийг хөнгөнөөс бүү өг, ухаарал, ухааныг сэтгэлийн хөөрөлд бүү золь, хуучнаас зоригтой сал гэсэн сургамж. Цэвэр улстөрийг бохир улстөрөөс ялгаж ангижруулахыг ой тойнд буутал дүрсэлж байна. Улстөрч байх мөн чанартай намын Бага хурлын гишүүдэд энэ нь бүүрч хамааралтай. Бид уг нь тавхан үгэндээ, үйлдэлдээ танигддаг гайхлууд ш дээ. Нам, ард түмний хүлээлтэнд булзахын аргагүй шудрага хариу барих, эсэхийг харах л үлдлээ дээ. Та нар шинэчлэл, шинэ эриний  эзэд байна гэдэгт эргэлзэхгүй байна.   

                                   

 

 

“Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч асан Ц. Ганбат         

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
БЯМБАА:ДЭМЖИЖ БАЙНА. ТЭМЦВЭЛ ТЭМЦСЭН ШИГ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ.60 ТЭРБУМЫН ЭСРЭГ ХҮЧТЭЙ ДУУГАРСАН ЮМ ЧИНЬ ЗАЛУУ ГИШҮҮД ЭНЭ ХҮНИЙГ ДЭМЖЭЭД ӨГӨӨСЭЙ. 2017-09-25
ZOCHIN:MAH SHINECHLEL HIIH TSAG N BOLSON!!!!!! 2017-09-25
Зочин :Та одоо болио. Ардчилсан намтай нийлж намаа унагана. Засгаа унагана,Өөр яамаар байна 2017-09-25
БОДОЛ:ДЭМЖИЖ байна ,БАЯР ХҮРГЭЕ, ТА ШҮҮ, 2017-09-27
ДЭМЖИЖ БАЙНА.:Та шүү, баяр хүргэе 2017-09-27
Төстэй мэдээ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?